“Эрдэнэс Монгол”-ын шалгаруулалтад тэнцсэн хүмүүс номын санд очиж сорилоо өгнө

2023-01-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод болгох ажлын эхлэл болгож “Эрдэнэс Монгол” ХХК-д ажлын байрны  сонгон шалгаруулалт зарлаад байгаа юм. Бүртгэлийг нэгдүгээр сарын 02-16-ны хооронд зохион байгуулж, ажил горилогчдын материалыг нягтлаад байна. Тэгвэл сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотойгоор албаныхан мэдээлэл өгөв. 


 “Эрдэнэс Монгол” ХХК-аас зарласан 71 нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад https://e-tanhim.gov.mn/ сайтаар давхардсан тоогоор 3544, давхардалгүйгээр 2955 иргэн материалаа ирүүлжээ. ЗГХЭГ, ЦХХХЯ, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Удирдлагын академи болон МҮХАҮТ-ын төлөөлөл бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг энэ сарын 17-20-ны хооронд сонгон шалгаруулалтад илгээсэн бичиг баримтыг нягтлаж дуусжээ. Энэ талаар  Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга С.Санчир “Сонгон шалгуулалтад анкетаа ирүүлсэн иргэдийн баримт бичгийг тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан шалгахад 2407 нь шаардлага хангаж, 1137 нь шаардлага хангаагүй байна. Тухайлбал, ахлах менежерийн ажлын байранд 454 хүн бүртгүүлснээс 234, менежерийн ажлын байранд 693 хүн бүртгүүлснээс 345, гүйцэтгэх ажлын байранд 2397 хүн бүртгүүлснээс 1828 хүний материал шаардлага хангасан. Шаардлага хангаагүй шалтгаан нь боловсрол, мэргэжил, ажилласан жилийн шаардлага тааруу. Боловсролын түвшин тодорхойлох болон бусад нотлох баримт хавсаргаагүй зэрэгтэй холбоотой” гэв. Бүртгэлийн шатанд оролцсон иргэд хариутайгаа https://e-tanhim.gov.mn/ сайтаар танилцах боломжтойгоос гадна тэнцсэн иргэдийн гар утсанд мэдээлэл хүргүүлжээ. 


Харин сонгон шалгаруулалтын дараагийн үе шат буюу сорилын шалгалтыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Сорилын тест боловсруулсан багтай нууц хадгалах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус багийнхныг ТАЗ-ийн системд хараат бус байдлаар бүрэн оруулсан бөгөөд шалгалт авах өдөр ТЕГ-ын хяналтан дор сорилын хувилбарыг үүсгэн, системийг коджуулан нууцын зэрэгтэйгээр бэлдэнэ. Мөн УБЕГ-ын Улсын бүртгэгч нар оролцогчдыг хуваарийн дагуу хурууны хээгээр тулган шалгалтад оруулах юм. Тестийн шалгалтын хариу хугацаа дуусахад систем дээр шууд гарах бөгөөд нэгтгэл дүн тухайн албан тушаал дээр өрсөлдөгчид бүгд сорил тестээ өгснөөр шууд гарахаар зохион байгуулжээ. 
Тухайн албан тушаалд өрсөлдөгчдөөс тестийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан таван хүнийг  ажлын ярилцлагад урих бөгөөд ярилцлагыг нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд МҮХАҮТ-ын байранд зохион байгуулахаар төлөвлөсөн. Сонгон шалгаруулалтын бүхий л үе шатыг хараат бус, ил тод, нээлттэй зарчмаар хөндлөнгийн хяналттайгаар зохион байгуулж байгааг ажлын хэсгийнхэн мэдээллээ. Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам “Шалгалтын цахим системийн дүнд иргэд эргэлзэх хэрэггүй. 2019 оноос хойш төрийн албаны шалгалтад ашиглагдаж, туршигдсан найдвартай систем. Цахилгаан эрчим хүч болон цахим системийн аюулгүй байдлыг холбогдох байгууллагууд найдвартай хангана. e-tanhim.gov.mn сайтаар орж, шалгалтын хуваариа харна. Ингээд шалгалтын явц дуусмагц дүнгийн мэдээлэл гарч ирнэ. Шалгалтын дүн төрийн албаны шалгалтын систем, нийтийн вэб сайтад нэгэн зэрэг тавигдана" гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 18, 19 (7003, 7004)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

31 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

36 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

38 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

41 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

44 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 48 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 57 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 57 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 57 мин