
Т.САЙХАН
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний бялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:-Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасахтай явж байна. 353 тэрбумын алдагдалтай. Гол нэр төрлийн бараа нүүрс юу болчхоод байгааг бид бүгд мэдэж байна. Үнэ нь 50 гаруй ам.доллароор буурчихна. Алтаар нөхнө гэж байгаа ч алт чинь бас буурчихлаа. 45-50 хувийг нь нүүрс бүрдүүлж байгаа ч буурчихсан. Ирээдүй гэдэг нэр хочийг бид яриад байдаг. Гэтэл өнөөдрийн амьдралыг та мэдэж байна уу. Баялгийн сан гэж ярихаасаа илүү өнөөдрийн энэ ард түмний амьдралыг та яая гэж бодож байгаа вэ. Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого барьж байгаа юм бэ" гэхчлэн олон агуулгыг хольж байгаад нэг амьсгаагаар шахуу асуулаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:-Заа, С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя. Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. "Эрдэнэт"-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд "Би байр сууриасаа хазайхгүй". Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай" хэмээн хариулт өгөв.
Эх сурвалж:www.polit.mn