"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

2 цаг 57 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -ЖДҮ-ийг дэмжих зээл гэж энэ оны төсөвт 30 орчим тэрбум төгрөг суулгасан. Үүний 10 тэрбум нь танай тойрогт оччихсон бусдыг нь хохироогоод байж байгаа. Бүх зүйлийг будилуулдаг байж том, том юм яриад байх хэрэггүй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: - Ж.Энхбаяр сайд аа, өнгөрсөн долоо хоногт Увсын тариаланчид надтай ирж уулзсан. Зээлэнд хамрагдах гэж ирсэн Д.Амарбаясгалантайгаа очиж уулз гээд Хөдөө аж ахуйн яамнаас явуулсан байна лээ. Б.Пүрэвдорж гишүүний ярьж байгаа зүйл үндэслэлтэй шүү. Зүүн бүсийн гишүүд бас үүн дээр асуудал яриад яваад байсан. Та үүн дээр тайлбар хийгээч.

Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: -Гишүүд ээ, би ямар нэгэн аж ахуйн нэгжид зээл олго гэж хэлж чадахгүй. Хуулиар хориглогдсон. Бусдад давуу байдал олгосон асуудалд унана. Өмнө нь тэгж явдаг байсан байж магадгүй. Арилжааны банкууд хариуцлагаа хүлээгээд зээл олгож байгаа. УИХ бодлогын зээл гарга гэж шийдвэр гаргаж өгвөл зохион байгуулахад бэлэн байна. Энэ газар илүү өг, үүнд анхаар гэж хэлэх боломж байхгүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

1 цаг 25 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2 цаг 48 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2 цаг 57 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 6 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

5 цаг 54 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

5 цаг 58 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

7 цаг 16 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

10 цаг 42 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

10 цаг 42 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин