Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

2 цаг 49 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн.    Тэгвэл Засгийн газраас энэхүү хуулийн төслөө эгүүлэн татах албан бичгийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлжээ.   Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Үнэнээ хэлэхэд, бид нар аргагүйдчихээд байна. Замтай болъё, говийн бүсийнхэн устай болъё. Төмөр зам тавья,  хот байгуулъя, цэцэрлэг, сургуулийг иж бүрнээр нь шийдье гэхээр Засгийн газарт үүнээс өөр гаргалгаа байхгүй. Төсвөөр шийдэх боломжгүй, төсөв алдагдалгүй баталсан. Трампын тарифаас болоод гадаад орчинд хөрөнгө оруулалт хийх явдал хумигдсан, мөнгө үнэтэй болсон. Тиймээс гадагшаа валютаа гадагшаа гаргаад бэлэн бүтээгдэхүүн оруулж ирэх биш байгаа юмаараа солилцъё гэдэг логик явж байгаа. Бүтээн байгуулалт дээр гишүүд саналаа өгнө,  Засгийн газар дээр ямар хэмжээний бүтээн байгуулалтыг тэргүүнд хийх вэ гэдгээ эрэмбэлж байгаад хийх ажил, мөнгөн дүнгээ тохирно. Тэрэндээ өгөх бүтээгдэхүүнээ ганц нүүрс биш төрийн өмчийн оролцоотой компаниудын эзэмшиж байгаа бүтээгдэхүүн, өшөө нэмж бүтээгдэхүүн олборлох, хайгуулаар олох  гэсэн утга явж байгаа.  Тэндээс гарч байгаа бүтээгдэхүүнээ дахиад хил гааль дээрээ үнэлнэ" гэж байв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2 цаг 49 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

4 цаг 12 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

4 цаг 20 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

4 цаг 30 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

7 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

7 цаг 21 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

8 цаг 39 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

12 цаг 5 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

12 цаг 5 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин