Н.Уртнасанг “өшиглөөд” сайд болсон Б.Бат-Эрдэнэ утааг барсангүй дээ?!

2023-01-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.Дамдин-Очир

 

“...Танай энэ жижигхэн хотыг утаагүй болгох маш амархан шүү дээ. Яагаад ингэж байлгаад байгаа нь гайхмаар юм. Бодвол дарга нарт чинь л хэрэгтэй байх” гэж өнгөрсөн жил гаднаас ирсэн мэргэжилтнүүд Зайсан толгой дээр гарчихаад хэлжээ. Тэгэхдээ хэд хэдэн нэг удаа л хийх “арга” хэлсэн байгаа юм. Зарим нь яригддаг л даа.
Үнэхээр ч энэ “жижигхэн” хотдоо өдөр, шөнөгүй дайны байдалтай амьдарч байна. Энэ нь бидний Үндсэн хуулиар олгогдсон “..Амьд явах”-аас эхлээд олон эрхийг зөрчиж байгаа юм.


Энэ жилийн утаа бүр аюултай байна. “Амт, үнэр” нь авах юм алга. Уг нь жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утаанаас болоод БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлсөн. Харин Н.Уртнасан  “...Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрт үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй” гэж байв. Энэ үйл явдал 2022 оны нэгдүгээр сарын 18-нд болж байв. БОАЖ-ын сайд нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг. Товчхондоо, Улаанбаатарын утааг багасгах ажлыг толгойлдог. Ерөнхий сайд ч “...Улаанбаатарын агаарын чанар муудсан. Н.Уртнасанг албан үүрэгтээ хариуцлагүй хандсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна” гэсэн. Гээд ганцааранг нь явуулаагүй. Дэд  сайд, Төрийн нарийн бичгийн дарга, тэр ч байтугай Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч дарга, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нарыг ч чөлөөлсөн.

 

Ингээд Н.Уртнасан сайдын оронд ШӨХТГ-ын дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ томилж байв. Түүнийг сайд болоход УИХ-ын гишүүд нэлээд “үнэтэй” зөвлөгөө өгч байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “...PR-аа багасгаарай. Таны хувьд асуудлыг хэтэрхий их сошиалаар явуулдаг шүү. Иргэдэд өндөр хүлээлт бий болгоод түүнийгээ хийж чадахгүй байв. Утааг арилгаж болохыг У.Хүрэлсүх харуулсан. Тэр ажлыг цааш нь авч явах хэрэгтэй. Цээжээ дэлдээд байлгүй ажлаа сайн хийгээрэй”, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “...Бодит мэдээлэл авч ажлынхаа гүнд орж ажиллаарай. Ард иргэдээ доромжилсон, албан тушаалаа авч үлдэх гэсэн тайлбар бүү өгөөрэй”, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “...Сайжруулсан түлш нь богино хугацааны шийдэл байжээ. Цаашид бид төгс шийдлийг олох хэрэгтэй. Яндангүй болж гал түлэхгүй л болох хэрэгтэй”, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “...Сүүлийн хоёр жил бидний уушгины хувьд их хэцүү жил болж байна. БОАЖЯ-нд шинээр хэрэгтэй гэсэн агентлаг бүрийг шинээр нээж өгч, дэмжин ажиллаж байгаа. БОАЖЯ-ын харьяа 100 гаруй байгууллага байна. Нэн түрүүнд хүсэх асуудал бол агаарын бохирдлын асуудал юм шүү.

 

Орчны бохирдлыг бууруулах хорооны даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ахалж ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна. Энэ өвөл цэнхэр тэнгэрээ харахаа байлаа. Шинэ сайдад маш их итгэл найдвар тавьж байна”, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “...Сайд солих амархан. Сайд хийж чадах хүнээ л сонгох нь анхаарах асуудал юм. Иргэнээ нэгдүгээрт тавьдаг хүнийг сайд болгох хэрэгтэй, одоо юм л бол иргэний буруу болоод байна. Улсдаа хэрэгтэй юм хийж, утааг алга болгох гэж сайд болдог байх хэрэгтэй. Ёстой л сонин хүмүүс сайд болж байна. Технологийн алдаа гаргаж байгаагаа засах хэрэгтэй. Хоосон PR битгий хийгээд бай. ТҮЦ-ний эмэгтэй дээр очоод нүүрийг нь улайлгахад миний дургүй хэлсэн шүү. Түүнээс уучлал гуйх хэрэгтэй” гэж байв.


Б.Бат-Эрдэнэ ч тэр үед “...Утаа нь зөвхөн яндантай холбоотой асуудал биш. Яндан, машины утаа, үйлдвэрийн утаа, тоос шороо хамаардаг. Технологийн шийдлийг сайтар хийх хэрэгтэй гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна” гээд байсан. Ажлаа авангуутаа “...Утааг бууруулна” гэж хэсэг явсан. “Тавантолгой түлш” дээр очиж, бас “...Утааны стандарт тогтооно” гээд нэлээд явсан. Удалгүй хавар, тэгээд зун залгасан. Утаа мартагдсан. Б.Бат-Эрдэнэ сайд ч, нийслэлийн иргэд ч утаагаа мартсан. Гэтэл энэ өвлийн утаа өмнөх жилүүдээс илүү хоруу, дээр нь хохирол ихтэй боллоо. 


Гэтэл Н.Уртнасанг “өшиглөөд” сайд болсон нөгөөх Б.Бат-Эрдэнэ маань таг. Тэгсэн чинь одоогоос сар гаруйн өмнө сошиалд “...БОАЖЯ яагаад утаатай холбоотой билээ” гээд хэрүүл хийчихсэн сууж байх юм. Уг нь мань эр чинь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын тамгыг Н.Уртнасан сайдаас авч үлдсэн л юм байна лээ. Гэснээ, өнөөдөр “...Утаа маньд хамаагүй” гэсэн агуулгатай зүйл бичээд сууж байгаа нь ойлгомж муутай л байна. Яг үнэнийг хэлэхэд Б.Бат-Эрдэнэ утааг багасгаж барсангүй. Өнөөдрийн Б.Бат-Эрдэнийн “үе”-ийн утаа Н.Уртнасангийн үеийнхээс хамаагүй их, хамаагүй хортой болсон. Ханиавал намддагүй, өвдвөл эдгэдэггүй. Ер нь бол машин ч угаартмаар “муухай” утаатай болчихоод байгаа шүү. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 18, 19 (7003, 7004)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

15 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

34 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

39 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

42 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

45 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

47 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 51 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 0 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 0 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 0 мин