Л.Оюун-Эрдэнэ: Шүүх дээр хэрэг “барьдаг”-ийн ард авлигал байгаа шүү

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангатгасан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 20-ны өдөр “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдлээ. Хэвлэгдсэн даруйд хэрэгжиж эхэлж байгаа юм. Тиймээс хууль хяналтынхан, хууль эрх зүйн салбарынхан “...Авлигын эсрэг эргэлт хийсэн өдөр” хэмээцгээж байхтай таарч байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгт хатуу хариуцлага тооцдог, чанга хуультай цөөн улсуудын нэг болж буй аж.
Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлтөөр “...Халдашгүй албан тушаалтныг бүрэн эрх нь дуусах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, дараа нь тоолж эхэлнэ”, “... Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран хураана”, “...Төсвийг 10 сая төгрөгнөөс дээш зориулалтын бусаар зарцуулсан бол гэмт хэрэгт тооцно”, “... Хахууль авах, өгөх гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гэж тус тусад нь илүү тодорхой зүйлчилсэн”, “...Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй” зэрэг нэлээд өөрчлөлт орсон. Мөн энэ өөрчлөлтөөр хөнгөн гэмт хэрэгт шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Нийтийн албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах зэрэг гэмт хэргүүдийг илүү нарийвчлан хуульчилсан байна.


Гэвч энэ хуулийг санаачлагч Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд, хуулийг барьж шийдвэр гаргах гол субьект болох шүүх хоёрын дунд нэлээд зөрчил үүссэн. Ингээд удсан. Нууц биш болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс байсгээд шүүхийн зүгт “үгэн чулуу” нүүлгэдэг. Сүүлд л гэхэд “...Засгийн газар хийх зүйлээ хийлээ. Одоо шүүхийг харцгаая” гэж байв. Ер нь бол Засгийн газар, шүүх хоёрын дундах зөрчил гүнзгийрсээр байгаа нь үйл явдлуудын үргэлжлэлээр харагдаж байгаа юм. 
Тэгвэл Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр бас л шүүхтэй холбоотой асуудлыг хөнджээ. Тэрбээр “...Шүүх хурлууд бүгд нээлттэй явагдаж байх ёстой”, мөн “...Хэргийг хэт удаан “барьдаг” нь өөрөө авлигалын хэрэг шүү” гэсэн асуудлыг хөндсөн байна. Ингээд дээрх хоёр чиглэлээр тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлийг салбар хариуцсан сайдад нь өгчээ. Тэгэхээр шүүн таслах үйл ажиллагаа, шүүгч нартай холбоотой хуулийн өөрчлөлтийн “сураг” удахгүй гарч магадгүй гэсэн үг.
Түүнчлэн бүртгэл будилуулж, хүүхдийн мөнгөнөөс “суйлдаг” байсан нийгмийн хамгаалал, халамжийн алба хаагчдыг илрүүлэн шалгах тал дээр мөрдөх байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

1 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

21 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

26 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

28 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

32 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

34 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 38 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 47 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 47 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 47 мин