Ерөнхий прокурор нүүрсний хэргээр дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэх бололтой

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Урьд хожид байгаагүй олон холбогдогч, асар их хохиролтой нүүрсний хэргийг хууль хяналтынхан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийт ч анхааралтай ажиглаж байна. 
Нүүрсний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсгээс явцын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “...Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10,  нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 14 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 24 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 12 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 35 байна. Үүнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засаг дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, гаалийн улсын байцаагч нар , ХХЕГ-ын  харьяа байгууллагын алба хаагчид, “АТҮТ”-ийн дөрөв, боомтын захиргааны мэргэжилтэн, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнууд, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 10, иргэн 19 байна” гэсэн. 


Үүнээс өмнө Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “...Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүн байна. Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Шийдвэр гараагүй байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий. 463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явуулсан. Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн. Хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна” гэж байсан юм.
Тэгвэл Ерөнхий прокуророос ойрын өдрүүдэд нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж магадгүй байна. Энэ талаар улс төр, хууль хяналтынхны дунд нэр устайгаа яригдаад эхэлжээ. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд өнгөрсөн хавар, бараг жилийн өмнө Хөгжлийн банкны хэрэгт холбоотой дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Гишүүд авч үлдсэн. Харин энэ удаад яах бол?!

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

16 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

35 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

40 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

43 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

46 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

48 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 52 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 1 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 1 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 1 мин