“...Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох санал НПГ-т иржээ

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Гурван шатны шүүх 2017 онд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийг хөнөөсөн хэргээр тус бүр 20 жилийн хорих ялаар шийтгээд байсан. Харин Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд “...Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай” прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн. 
Өөрөөр хэлбэл, дээрх хоёр хүнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэж үзсэн юм. Ингээд хэргийг прокурорт очтол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, сулласан. 


Улмаар Дээд шүүхийн шийдвэрийн дагуу С.Зоригийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгах ажлын хэсгийг ТЕГ дээр байгуулсан. Уг ажлын хэсэгт ЦЕГ-аас бүрэлдэхүүн орж ажилласан. Тэд хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Гүйцэтгэх ажлын журам зөрчсөн, хэргийн захиалагчтай холбоотой, мөн үндсэн хэрэг багтсан байдаг. 
Тэгвэл мөрдөн байцаах ажиллагааны дүнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн гэдэг нь нотлогдоогүй байна. Тиймээс мөрдөх байгууллагаас дээрх хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг өнгөрсөн долоо хоногт НПГ-т ирүүлсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин