Засгийн газар хүүхдийн мөнгийг хэлэлцэж, ээжүүд жагсав

2023-01-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой маргаан өчигдөр ч үргэлжлэв.  Засгийн газрын ээлжит хуралдаанаар асуудлыг хэлэлцэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.  Харин Сүхбаатарын талбайд ээжүүд “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт” уриатай жагсаал зохион байгууллаа.  Мэдээллүүдийг тоймлон хүргэж байна. 

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАЛАМЖИЙН НЭГ ТӨРӨЛ ГЭЖ ҮЗЭН, ХУУЛЬЧИЛСАН 

 

-Хүүхдийн мөнгөний шинэчлэгдсэн журам батлагдсанаас болж олон нийтийн дунд бухимдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, 14-21 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өрхийн мэдээллийн сан нь нэгжийн анхан шатандаа мэдээллийг зохих түвшинд хийдэггүй, шинэчлээгүйгээс давхардал үүссэн гэдэг урьдчилсан дүгнэлт гаргалаа. Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор УИХ-д 2023 оны төсвийг өргөн барьсан байдаг. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоос илүүтэй халамжийн нэг төрөл гэж хуульчилсан. Тийм учраас 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд мөнгө олгоно. Харин өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийн зөрүү үүссэн иргэдийн хүүхдүүдийн мэдээллийг залруулах ажлыг 14-21 хоног залруулна. И-Монголиа системийн ачааллыг салбар яамнаас анхаарч, залруулсан гэдгийг хэлье. Хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгох хуулийн өөрчлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан. Цаашилбал, эдийн засаг, өрхийн амжиргаа сайжрах нөхцөлтэй уялдуулан хүүхдийн мөнгийг олгож буй хувь хэмжээг шат дараатай буулгана” гэлээ. 

 

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ОЛГОХЫГ ШААРДАВ

 

Тэгвэл өчигдөр Сүхбаатарын талбайд ээжүүдийн төлөөлөл  "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт" уриатай жагсаал хийлээ.  Жагсаалыг Иргэдийн оролцооны нэгдэл намаас зохион байгуулж байна. Энэ үеэр тус намын дарга Ц.Оюунгэрэл "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаас 24 цагийн дотор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэр гаргахыг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхий сайдын албанд тэнцэхгүй хүн гэж үзэн дараагийн шаардлагыг тавих болно. Мөн мэдээллийн зөрүүг үүсгэсэн төрийн бүх албан тушаалтан, хорооны дарга ажлаасаа огцрох ёстой. E-Mongolia системийг удирдан ажиллаж байгаа, хөрөнгө оруулсан бүх даргыг ажлаас нь халах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан ээжүүдийн төлөөлөл "Төрийн албаны хийх ёстой ажил байхад бид бүртгэлийн систем засуулах гэж ажлаа алдаж байгаад бухимдалтай байна. Бидний орлогыг тооцсон бол зээл, татвар гэх мэт зарлагыг бас тооцож үзэх ёстой. Хүүхдийн мөнгөө тэгш авмаар байна" гэлээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (6999)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

1 цаг 6 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 25 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 30 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 33 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 38 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 42 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 51 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 51 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 51 мин