Э.Батшугар: “Монгол мах экспо”-ийн захирал та луйвраа өмөөрсөн мэдэгдэл хийж байгаагаа ойлгож байна уу?

2023-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.УРАН

 

Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд өнөөдөр боллоо. Энэ үеэр "Монгол мах экспо" компани нь Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтийг 100 хувь зориулалт бусаар ашигласан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсныг танилцуулсан байна.

Тодруулбал, "Монгол мах экспо" -ийн үүсгэн байгуулагч, хамаарал бүхий этгээдийг тогтооход Капитал банкны үүсгэн байгуулагч гүйцэтгэх удирдлага хамаарал бүхий этгээд гэдэг нь нотлогдож 29.05 тэрбум төгрөгийг Капитал банкны өөрийн хөрөнгөд 2018 онд оруулж, үлдэгдэл 2.7 тэрбум төгрөгийг "Монгол Анар Трейд" компанийн Капитал банк дахь зээлийг хаажээ.

Сонсголын үеэр “Монгол мах экспо” компанийн удирдлагууд Монголбанк зээл олголтыг зогсоосноос үүдэн санхүүжилтээ төсөлдөө ашиглаж чадаагүй гэж мэдэгдсэнийг зарим гишүүд хатуу шүүмжиллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Батшугар:

“Монгол мах экспо”-гийн захирал та өөрөө төөрөгдөөд байна уу, эсвэл буруу хариулаад байна уу. Зээлээ авч чадсан бол бид төслөө хэрэгжүүлэх байсан юм гэж яриад суух юм. Танай толгой компани чинь авсан санхүүжилтээ зориулалт бусаар зарцуулчихсан нь шинжээчийн дүгнэлтээр гарчихсан байна. Цэвэр луйврын чанартай зүйл яригдаж байгааг ойлгож байна уу. Тухайн үед эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг алга болсонтой холбоотойгоор Монголбанк Капитал банктай холбоотой бүх зээл олголтыг зогсоосон. Капитал банкны энэ хэргээс болж хэчнээн олон хүн хохирсныг мэдэж байгаа биз дээ. Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээрээ хууль бусаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй бол танай “Монгол мах экспо” компани ч бизнесээ явуулах боломжтой байсан” гэлээ.

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

44 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 3 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 8 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 11 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 16 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 20 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 29 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 29 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 29 мин