Эхний улиралд багтаан нэгдүгээр эгнээг тусгаарласан хашлага хийнэ

2023-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар албаныхантай уулзан зарим ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгчээ.

Уулзалтын үеэр нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд шинээр орж ирж байгаа автобуснуудыг оновчтой чиглэлүүдэд хуваарилж, ачаалал ихтэй оргил цагуудад нийтийн тээврийн богино эргэлтийн давтамжийг нэмэгдүүлэн, чиглэлийн уян хатан зохицуулалт хийх ажил чухал байгаа. Иргэд аль болох автобусаа удаан хүлээхгүйгээр, тэдэнд түргэн шуурхай үйлчлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан энэ чиглэлд зохицуулалт хийж буй ажлаа танилцуулжээ.

Энэ онд Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийх зорилго тавин ажиллаж байгаа. Нийтийн тээвэр саадгүй, түргэн шуурхай зорчиход нэгдүгээр эгнээгээ бүрэн чөлөөлөх журмын хэрэгжилт маш чухал. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хэрэгжүүлсэн “Нэгдүгээр эгнээг Нийтийн тээвэрт” арга хэмжээ үр дүнгээ өгсөн.

Цаашид Наадамчдын өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөгөөр ачаалалтай цагуудад автобуснуудыг нэгдүгээр эгнээгээр явуулах бэлтгэлийг хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Харин Энхтайвны өргөн чөлөө дагуух замуудад байрлуулсан хяналтын камер, E-police аппликэйшн ашиглан иргэд олон нийтээс ирүүлсэн баталгаажсан зөрчлийн торгууль төлөлт хангалтгүй байгаа юм байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн  байдлаар нийт 829943 зөрчил бүртгэгдсэнээс тал хувь нь нэгдүгээр эгнээгээр автомашин явсан зөрчлүүд эзэлж байна. Харамсалтай нь замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн өөрөөр хэлбэл зам дээр танхайрсан жолооч нарын 70 хувь нь торгуулиа огт төлөөгүй байна. Энэ байдал нь цаашид торгуулиа төлөхөд хуулийн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгааг харуулж байгаа гэж ярилцсан байна.

Мөн уулзалтаар яригдсан бас нэг асуудал нь нэгдүгээр эгнээгээр  нийтийн тээврийг саадгүй зорчуулах үүднээс тусгайлсан хашлага хаалт хийх ажлын явцын мэдээллийг авчээ. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас танилцуулснаар энэ оны эхний улиралдаа багтаан Энхтайвны өргөн чөлөөний 1 дүгээр эгнээгээр зорчих хэсгийг тусгаарласан хашлага хийх ажил дуусгах юм байна.

Эх  сурвалж: www.polit.mn

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

11 цаг 38 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

11 цаг 41 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

11 цаг 43 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

11 цаг 45 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

11 цаг 58 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

12 цаг 2 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

13 цаг 29 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

16 цаг 44 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

16 цаг 50 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

16 цаг 55 мин