Цахим арилжааны туршилтаар 12800 тонн нүүрс худалдаалжээ

2023-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Түүнчлэн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг  баталсан. Энэ дагуу буюу нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдөр “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг биржийн нүүрсний спот гэрээний дуудлага арилжааны системээр дамжуулан амжилттай хийлээ.

Энэ удаагийн туршилтын дуудлага арилжаагаар 12800 тонн нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгсөн бөгөөд арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжаа амжилттай явагдлаа.

Эх  сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин