Г.Занданшатар: Шинэчлэлийг бүгдээрээ хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай

2023-01-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 Чуулга уулзалтыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр “Ард түмэн засаглах эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бүрэн хангагдсан цагт л ардчилал үнэ цэнтэй болно. Үүний тулд та бид энд хуран цуглараад байна. Монгол Улс ардчилсан тогтолцоог сонгон замнаснаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Оносон зүйл их бий. Бүхэлдээ бидний сонгосон хөгжлийн зам, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, чөлөөт зах зээлийн зарчим буруу биш. Зөв замаасаа бид ухрах ёсгүй, урагшлах ёстой. Гэхдээ бидэнд алдсан, буруудсан, засах ёстой асуудлууд өнгөрсөн 30 жилд багагүй хуримтлагдсан байна.

Тиймээс оносноо баталгаажуулж, туршлага сургамжаа цэгнэхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна. Одоо нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн хүндрэл зэрэг олон жил хуримтлагдсан асуудлууд нь бодлогын болон хэрэгжилтийн алдаа гэсэн огтлолцол дээр төвлөрч байна. Энэ бүхнийг цогцоор шийдэхийг нийгэм, цаг үе шаардаж байна. Дэлхийн тектоник өөрчлөлтийн шинэ үед гадаад, дотоод нөхцөл байдлаа үнэлэн цэгнэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний зөвшилцлийг хангаж, үүний зэрэгцээ шударга ёс, ирээдүйн сайн сайхны төлөө эрс зоримог өөрчлөлтүүдийг хийх цаг үе иржээ.

Харин юуг яаж шинэчлэх, ямар эрэмбэ дараагаар хэрхэн шийдвэрлэхийг бүгдээрээ хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан эдгээр асуудлуудыг тодорхойлж, эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гарах шийдвэрийн талаар иргэдтэйгээ зөвлөлдөх, үндэсний зөвшлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” УИХ-ын тогтоолыг баталж гаргасан. Нэн тэргүүнд эрдэмтэн, судлаачидтай хамтарч нийгэм улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Хоёр дахь нь, өнөөдөр ард нийтээ төлөөлөн энэ танхимд цугласан та бүхэнтэй хэлэлцэн зөвшилцөх гэж байна.

Энэ цаг үе түүхэн өөрчлөлтийг шаардаж байна. Өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж шинэ ирээдүйг зорьсон шинэ нүүдэл хийх цаг нэгэнт болжээ. Буруу, болохгүй бүхнээ орхиод, шинэчлэлийн төлөө нийтээрээ хэлэлцэж урагшилъя. Энэ нүүдэл хөгжил дэвшил тийш, сайн сайхан амьдралыг зорих нүүдэл байх болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 8, 9 (6993, 6994)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

41 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 0 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 5 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 8 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 13 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 17 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 26 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 26 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 26 мин