“1072 хувьцааг бирж дээр эргэлтэд оруулаагүй, зүгээр л хадгалсан”

2023-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төслөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн нэг сая орчим хүүхдэд төрийн эзэмшлийн хувьцаанаас эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх юм.  Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр  1072 хувьцааны ногдол ашгийг төр нөхөн олгох ёстой гэдэг асуудлыг  гишүүд хөндөж байв. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:
 -“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа ч иргэдэд хүртээдэггүй. Хувийн компани ашигтай ажиллаад хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараагаагүй бол хувьцаа эзэмшигчид нь шүүхэд хандана.  Тиймээс  хувьцааныхаа ногдол ашгийг нөхөж авах асуудал үүснэ. Магадгүй нөхөн төлбөрийн асуудал ч үүсэхийг үгүйсгэх аргагүй.  Гэтэл иргэд 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа хэрнээ ногдол ашгаа авахгүй яваад байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
 - Засгийн газар компаниудынхаа үйл ажиллагааг хянаж чадахгүй байгаа.  Уг нь компанийг ашигтай ажиллуул гээд захирлыг нь  томилдог.  Гэтэл томилж байгаа хүмүүс нь цаашаа харж байгаад нууц гэрээ хийдэг, үнэ ханшаа хаанаас тогтоодог.  Тэгэхээр УИХ-аас Биржийн тухай хуулийг баталсантай уялдуулаад УИХ-аас тогтоолын төсөл боловсруулаад, хэлэлцүүлээд явж байна. 1072 хувьцаа төвлөрсөн хадгаламжийн газар л байгаа болохоос бирж дээр эргэлтэд оруулаагүй байгаа. Цаашид гарах алдаа дутагдлыг хаахын тулд тогтоол батлах гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:
- 1072 хувьцаа баталгаажсан хувьцаа биш, бирж дээр ямар нэгэн бүртгэл байхгүй шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” 19 их наядын оффтейк гэрээ байгуулчихаад байгаа. Хэзээ ард түмэндээ ногдол ашгаа өгөх юм бэ, тэрийг тооцоолсон, Засгийн газар байна уу. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Валют зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэлгүй жил боллоо. Хэрэв энэ хууль батлагдсан бол уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаадад борлуулсан бол орлого нь 72 хоногийн дотор Монголд орж ирэх ёстой гэсэн заалттай. Энэ хууль батлагдахгүй бол нүүрсний асуудал шийдэгдэхгүй гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 7 (6992)

зочин
Муусайн хулгайчдаа наад тавилттай жүжгээ одоо больж үз дээ Улсын хулгайчдын нүдэнд ард иргэд нь тэнэг мулгуу маанагууд гэж хардаг биз дээ Монгол улсын үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гээд заачихсан цаад утга нь хөөрхий ардыг үхүүлэхгүй тулд үмх талхаар голыг нь зогоож эцсийн амьсгал хуураатал татвараар дарамтлана энэ бол өнөөгийн Капиталтист Монголын нүүр царайн
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин