Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Г.Чулуунбаатар, орлогчоор Б.Отгонтөгсийг сонгожээ

2023-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

 “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн анхдугаар хуралдаан (2023.01.09) боллоо.

Хуралдаан даргалагч Ө.Ганхуяг Зөвлөлдөх зөвлөлийн даргыг сонгох, хуралдааны дэгийг батлах болон бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр танилцуулж, батлуулсны дараа Зөвлөлдөх зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

“Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн 9.2-т “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн дотроосоо нэр дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж даргыг сонгоно” гэж заасны дагуу Зөвлөлийн даргад нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэв. Хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон, радио электроникийн инженер Д.Моондой, МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгээс нэр дэвшиж сонгогдсон, судлаач О.Мөнхсайхан нар ШУА-аас нэр дэвшиж сонгогдсон, академич Г.Чулуунбаатарыг, хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон багш, нийтлэлч Г.Галбадрах, эдийн засагч Б.Отгонтөгс нар хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон Б.Отгонтөгсийг Зөвлөлийн даргад нэр дэвшүүлэв.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн Зөвлөлийн даргад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, олонхын саналаар академич Г.Чулуунбаатарыг даргаар сонгов. Энэ үеэр Зөвлөлдөх зөвлөл орлогч даргатай байхаар тогтож, эдийн засагч Б.Отгонтөгсийг сонголоо.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин