Ерөнхийлөгч нүүрсний хулгайтай тэмцэхээ амлалаа

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дамдин-Очир

 

Нүүрсний хулгайд олон нийт маш их дургүйцэж байна. Энэ хулгайг нэг тийш болгохгүйгээр олны омог дарагдахгүй. Тэгэхээр нүүрсний хулгайтай тэмцэх улстөрчид, хууль хяналтынхны үйл ажиллагаа "...Үнэн" байх учиртай..
Ер нь бол нүүрсний хулгай яригдаж эхэлснээс хойш иргэд "...Хэн, ямар байр суурьтай байна вэ" гэдгийг харсаар байгаа юм. Учир нь төв талбайд эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш иргэд "...Ерөнхийлөгч нүүрсний хулгай дээр яагаад дуугарахгүй байна вэ. Ямар байр суурьтай байгаа вэ. Яагаад энэ талаар ярихгүй байна вэ" гэцгээж байсан. 
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх он солигдох мөчид хэлсэн үгэндээ дээрх "асуулт"-уудын хариултыг хэлчихсэн байна. Тэрбээр "...Өнөөдөр Тавантолгойн нүүрсний орд газартай холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоож, сахилга хариуцлага, дэг журмыг чандлан тогтоохын төлөө төр, засаг, хууль хяналтын байгууллага, ард түмэнтэйгээ хамтран тэмцэж байна" гэжээ. Ерөнхийлөгч үүгээрээ нүүрсний хулгай дээр ард түмэнтэй адилхан байр суурьтай байгаагаа тодорхой ойлгууллаа. 
Мөн түүний энэ үгийг "...Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хариуцлага тооцуулж, энэ хууль бус үйлдлийг таслан зогсооно" гэсэн амлалт гэж ойлгож болох юм. Учир нь Ерөнхийлөгч ийн үг хэлэхдээ "...Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, баялагтаа эзэн монгол байхын төлөө сүүлийн жилүүдэд төр, засаг, ард түмэнтэйгээ хамтран олон тэмцэл хийсэн. Үүний үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Хөтөлийн цемент шохой”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авч, хулгай, луйврыг таслан зогсоосон бөгөөд хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцалж, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, заримыг нь дархан цаазат газар болгон дархалсан билээ. Мөн манай ард түмний баялаг болох Оюу толгойгоос хүртэх үр өгөөж, ноогдох ашгийг бас бодитойгоор нэмэгдүүлж чадлаа. Үүний нэгэн адилаар Тавантолгойн ордтой холбоотой хууль бус үйлдэлтэй тэмцэж байна" гэсэн юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 2 (6987)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 16 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 36 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 40 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 43 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 46 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 49 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 52 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 2 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 2 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 2 мин