Д.Тогтохсүрэн: Хөрөнгө оруулалтын банкны хуулиар зээлийн хүүг бууруулна

2023-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчийн асуултад хариуллаа. Д.Тогтохсүрэн Сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө манай намын гишүүд санал нэг байгаа. Нэгдүгээр сарын 4-нд эрдэм шинжилгээний хурал, 11-нд Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалт зохион байгуулна.Мөн хоёрдугаар сарын дундуур зөвлөлдөх санал асуулга явуулна. Ингэснээр өнөөгийн нийгмийн бухимдал, гарц шийдэл юу байна вэ гэдгийг иргэдээс сонсох боломжтой.Үүний үндсэн дээр парламентын тогтолцоог өөрчлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Олон түмний л дэмжлэг байвал бид Үндсэн хуулиа өөрчилнө гэдгийг намын дарга ч хэлсэн.

Хөрөнгө оруулалтын банкны хуулийн талаарх зөрүүтэй зарим ойлголтыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ долоо хоногт тус хуулийг УИХ-аар хэлэлцэж, хурдан батлах шаардлагатай гэж үзсэн.Ингэснээр банкны зээлийн хүү буурах, гаднаас олон талын зээлийн эх үүсвэрүүд орж ирэх нөхцөл бүрдэнэ.

 Үнийг тогтворжуулахын тулд тодорхой арга хэмжээ авсан. Тухайлбал, АИ92 шатахууны үнийг одоо 2400 төгрөгт барьж байгаа.Хэрэв энэ арга хэмжээг аваагүй бол бодит үнэ нь 1,100 төгрөгөөр нэмэгдэж, 3,500 болох байсан. Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэгт гаалийн татварын үнийг тэглэсэн.Хамгийн түрүүнд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа нээх нь чухал болоод байна. Хоёрдугаар сарын 9-нд БНХАУ агаарын хилээ нээхээр болсон.

Цагаан сарын үеэр зарим боомтыг нээх асуудлыг талууд ярилцаж байна. Ингэснээр импортоос шалтгаалсан үнийн өсөлт буурах боломжтой. Бид улсын төсвийг 2.3-5.4 хувиар алдагдалтай батлаад байгаа. Тиймээс төсвийн алдагдлыг нөхөхийн тулд бага хүүтэй тус зээлийг авахыг дэмжсэн. Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банкнаас авч байгаа төсвийн зээл харьцангуй бага хүүтэй байдаг” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин