Ж.Сугарсүрэн: Эмчилгээнд явсан эсвэл мэдүүлэг өгөхгүй байгаагийн алиныг оргон зайлсан гэх үзэх вэ

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

АН-аас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үеэр тус намын Үндэсний бодлогын хорооны, Хууль зүй, бодлогын хорооны дарга Ж.Сугарсүрэн “Жагсаал цуглаантай холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт ороод удаагүй байна. Ингэхдээ тус хуулийн таван хэсэгт тайлбар хийж, долоон хэсэгт өөрчлөлт оруулсан. Нэгдүгээрт, тус хуулийн тайлбар хэсгийн нэг дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан онцгой эрхийг цуцалсан тохиолдолд гэсэн өгүүлбэр оруулж ирсэн. Үүнд дээр эрх бүхий албан тушаалтан гэдгийг маш тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан гэдэгт Ерөнхий сайд, Ерөнхийлөгч эсвэл прокурор орох эсэх болон ямар тохиолдолд энэ шийдвэр гарах зэрэг процессын асуудлыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Мөн наймдугаар хэсэгт оргон зайлсан гэх асуудал яригдаж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг оргон зайлсан гэх асуудал яригдаж байна лээ. Тэгвэл яг энэ оргон зайлсан гэх асуудалд юуг хамааруулж үзэх вэ. Гадаад дотоод руу эмчилгээнд явсныг оргон зайлсан гэж үзэх үү эсвэл мөрдөн байцаалтын явцад дуудаад ирээгүйг оргон зайлсан гэх үзэх үү. Практикт дээр ихэвчлэн мэдүүлэг ирж өгөөгүй гэх үндэслэлээр оргон зайлсан гээд яллачихдаг сөрөг тал байдаг.

Эрүүгийн хэрэг хийсэн хүн дахиж төрийн албанд ажиллах боломжийг битгий оруулаач гэдэг асуудлыг албан ёсоор хэлэх нь зөв байх. Тиймээс сонгох санкцуудыг аль болох багаар байлгах нь зөв байх. Мөн төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэгт буюу тус хуулийн 22.1-т улс төрд нөлөө бүхий этгээд гэж тодорхой заасан. Үүнд улс төрчдөөс гадна шүүгч, прокурор, АТГ-ын дарга зэрэг нь өөрсдөө улс төрд нөлөө бүхий этгээд мөн үү, биш үү гэдгийг тодорхой заах шаардлагатай. Дээрх албан тушаалтнууд нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн учраас тэдгээрийг улс төрд нөлөө бүхий этгээдэд гэдэгт хамааруулж оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, өндөр албан тушаалтнуудын гар болж байгаа төрийн албан хаагчдын үйлдлүүдэд тодорхой санкцуудыг оруулж ирэх ёстой. Түүнчлэн их хэмжээний хахууль гэдэг нэр томьёог оруулж ирсэн. Уг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид их, дунд, бага гэсэн тодорхой хэмжээнүүд байдаг. Тиймээс уг их хэмжээний хахууль гэдэг нэр томьёогоор ял завшиж байгаа процедур явагдаж байна гэж харж байна. Хуульд 50 хүртэлх хувь хэмжээг их хэмжээ гэж заасан байхад их хэмжээний хахууль гэж 100 сая төгрөгөөс болгон хувиргасан байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 40 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 0 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 4 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 7 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 13 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 16 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 25 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 25 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 25 мин