Томилолт: Төв Азийн хэвлэл мэдээллийн анхдугаар форум

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож, үг хэлэв-

 

Б.НЯМСҮРЭН

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Төв Азийн орнуудын хэвлэл мэдээллийн анхдугаар форум эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумд Монгол, Казахстан, Турк, Киргизстан, Узбекстан, Азербайжан зэрэг бүс нутгийн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд болон хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Форумыг зохион байгуулагч Казахстан улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Даркхан Кидираль, Турк улсын 11 дэх Ерөнхийлөгч Абдула Гуль, Бүгд Найрамдах Киргыз Улсын Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Суюунбек Касмамбетов болон Пулитцерийн шагналт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг хоймортоо залсан энэхүү форумд Монгол Улсыг төлөөлөн гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүндэт зочноор уригдан үг хэллээ. Тэрээр форумын онцлох сэдэв болох “Үнэний дараах эрин үе” сэдвээр илтгэл тавьж, өнөөгийн хэвлэл мэдээллийн салбар баримтаас илүү хүний сэтгэл, мэдрэмжид суурилсан үнэний дараах эрин үед ирээд байгааг онцлон дурдсан юм.


Түүх соёл, уламжлалын хувьд нийтлэг зүйл ихтэй Төв Азийн орнуудын нийгэм, улс төр, хэвлэл мэдээллийн төлөөллүүдийг нэгтгэсэн энэхүү форумыг “Дэлхийн Түрэг судлалын академи”-аас санаачлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байна. Тус улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев форумын нээлтэд зориулан хэлсэн үгэндээ Төв Азийн орнуудын хувьд цаашид хэвлэл мэдээллийн салбарт нэгдсэн байр суурьтай байж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бүх талаар оролцож, дэмжихээ илэрхийлсэн юм. 


Орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгөх, уламжлалт сэтгүүл зүйд тулгамдаж буй бэрхшээл зэрэг салбарын төдийгүй дэлхий нийтийн нийгмийн салбарт тулгарч буй асуудлыг бүс нутгийн хэмжээнд анх удаа хамтдаа хэлэлцэж байгаагаараа онцлог болж байна. Мөн дээрх уламжлалт сэдвүүдээс гадна шинэ тутамд яригдах болсон хиймэл оюун ухааны эрин үеийн мэдээллийн аюулгүй байдал, үнэний дараах эрин үе, баримтад тулгуурласан сэтгүүл зүйн ирээдүй, телевизийн контентийн хувьсал зэрэг салбарын хувьд шинэлэг сэдвүүдийг ч форумын оролцогчид хөндөж байлаа. 
Хоёр өдөр үргэлжлэх форум технологид суурилсан хэвлэл мэдээллийн хөгжил, орчин үеийн нийгмийн сүлжээ хэвлэл мэдээлэлд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг сэдвүүдээр маргааш үргэлжилнэ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 247 (6979)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 50 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

4 цаг 10 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

4 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

4 цаг 17 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

4 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

4 цаг 23 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

5 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 36 мин