Н.Алтанхуяг: Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулъя

2022-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэрэг зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.Тэрбээр "Би чуулганы танхимд байнга л үг хэлдэг. Гэтэл Хөгжлийн банкны асуудал дээр бяр гаргаад миний үг хэлэх эрхэд халдаж, намайг яллагдагчаар татсан. Одоо шүүхэд шилжүүлж байгаа байх. Би ердөө ганц л зүйл хүсэж байгаа нь шүүх хурлаа нээлттэй явуулах. Хөгжлийн банкнаас би нэг ам.доллар аваагүй, хүнд нэг ам.доллар өгөөгүй. Талбай дээр жагсаж буй хүмүүс жинхэнэ хулгайчдаа зарласангүй гэж байгаа. Энэ танхимд олон жил явсны хувьд харахад, жинхэнэ хулгайч нар нь үлдчих шиг болно лээ. Улаан цайм нүүрсний орд зарчихсан хүмүүс энд сууж байгаа. Тавантолгой дээр өөрийнхөө хүнийг тавиад, тэнд бүтэн команд ажиллуулаад, идэж уучихсан хүмүүс бий. Нэрлэсэн таван хүн дотор тийм хүн харагдсангүй.

Нүүрсний хулгай гэж баахан ярьчихаад жинхэнэ хулгайч нар нь гарч ирдэггүй, бас зарладаггүй, зарлуулдаггүй ийм л зүйл болох вий гэдгээс болгоомжилж байна" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24