“Нүүрс”-нд нам байхгүй

2022-12-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Нүүрснээс “алдагдсан боломж” буюу нүүрсний хулгайтай холбоотой ноцтой мэдээллүүд өдөр бүр шинээр ил болж байна. Өчигдөр АТГ-ынхан нүүрсний хулгайтай холбоотой  хүмүүсийн нэрийг зарлалаа. Түүнд улстөрчид голдуу багтжээ. 
АТГ-ынхан эдгээр нэрийг “...Эхний удаад” хэмээн онцоллоо. Учир нь тэдгээр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэрлэсэн хүмүүс юм байна. Энэ асуудлаар баривчлагдсан, байцаагдсан хүмүүсийн амнаас дараагийн нэрүүд гарч ирнэ. Тэгэхээр нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн жагсаалт цаашид үргэлжилнэ гэсэн үг. 


Нөгөөтэйгүүр, нүүрсний хулгайн талаар яригдаж эхлэхээс л томоохон намууд бие биеэ “...Нүүрсний хулгайч” хэмээсэн. Гэтэл “эхний удаад” мөрдөх байгууллагаас зарласан нэрийг намын харьяаллаар нь харахад аль аль нь багтсан байна. Энэ нь  нүүрс, улс төр хоёр тусдаа гэдгийг хэлж өгч байгаа юм.
Ер нь бол монголчууд нийтээрээ бухимдаж, дургүйцэж буй нүүрсний хулгайд аль нэг нам оролцож, энэ талаар улс төрийн мэдэгдэл хийх нь зохимжгүй. Боломж ч байхгүй болж таарав.


Яагаад гэвэл,  том намууд дор хаяж зуугаас дээш мянган гишүүнтэй. Нийт гишүүдийнх нь тоотой харьцуулбал нүүрсний хулгайд маш цөөхөн хувь нь орооцолдчихоод байна. Энэ утгаараа, “...Мөнгө үнэргүй” гэдэг шиг “нүүрс”-нд нам байхгүй гэсэн үг. 
Нүүрсний хулгай дээр “шүгэл” үлээсэн эрх баригч намын тухайд “...Цаашид энэ байр сууриа барина” гэдгээ дотроо ярьцгаасан байна. УИХ дахь бүлгийнхээ уржигдарын хурал дээр л тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ “...Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Шалгаж, тогтоогоод гаргаад ирсэн намын гишүүдийг хамгаалахгүй. Тэгээд ч аль нэг намын удирдлага, Ерөнхий сайд ч үүнд нөлөөлөх боломжгүй” гэжээ. Бүлгийн дарга, бусад гишүүн нь  ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. 


Харин шүүх, прокурорын байгууллагад ажилладаг нэлээд хэдэн хүн нүүрсний хулгайд холбогдсон. Үүнээс болж олон нийтийн эсэргүүцээд байгаа нүүрсний хулгайн асуудал шийдэгдэлгүй удаашрах вий гэсэн болгоомжлол байгааг тэр хурал дээр ярьжээ. Жишээ нь, саяхнаас нүүрсэн мөргөцгийн хэргийг шалгаж эхлэхэд л хэд хэдэн шүүгч, прокурор оролцсон нь илэрчээ. Энэ мэт өөр ноцтой мэдээллүүд ч гарч ирж байгаа юм байна. 


Эндээс нэг сонин зүйл ажиглагдаж байна. 2018 оны сүүлчээр ЖДҮ-гийн хэрэг илэрч байлаа. УИХ-ын олон ч гишүүн, улстөрчид холбогдсон. Тэгэхэд олон нийт ингэж жагсаж гарч ирээгүй ч эсэргүүцэл, дургүйцэл нь яг л ийм байсан. Тухайн үеийн хууль хяналтын байгууллагынхан ч уг хэргийг илрүүлэхээр маш их хүч тавьж ажилласан. Тэгэхэд Улсын ерөнхий прокурор ЖДҮ-д холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ олонхыг нь авч үлдэж байв. Тэр асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулган дээр Улсын ерөнхий прокурор “...Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд бүх хэрэг дээр хэрэг бүртгэлтийн ажил эхэлсэн. Шалгаж байна. Гишүүд татагдсан. Та бүхэн цагдан хорих боломжгүй хууль баталж өгсөн. Тэгсэн хэрнээ “...Ажил хийхгүй байна, тэр хүн чинь гадуур зүгээр яваад байна” гэж ярих юм. Ингэх боломж муутай. Би тэр хуулийн хүрээнд л зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирж байна. Та бүхэн шийдвэрээ гаргах ёстой. Гэхдээ аливаа зүйлд шударга ёс гэж байдаг. Би ийм саналыг гурав дахиа оруулж ирж байна. Өмнөх хоёрт та бүхэн татгалзсан хариулт өгсөн. Өнөөдөр ямар хариу өгөхийг мэдэхгүй.  Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. 
"...Хууль ёсыг шударгаар хэрэгжүүлэх ёстой" гэдэг энэ УИХ яагаад хүнийг зүгээр шалгуулж болдоггүй юм бэ. “...Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалга” гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалгаж байгаа хүн, жирийн иргэн хоёр тэс өөр. Жирийн иргэн болох Сангийн эрхлэгч нь цагдан хоригдсон. Гэтэл шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн нь өнөөдөр ингээд сууж л байна шүү дээ. Энэ чинь шударга ёс мөн үү. Шударга ёсыг тогтоохын төлөө би асуудлыг оруулж ирж байна” гэж байсан юм. 


Тэгвэл энэ удаад байдал эсрэгээрээ байна. Дөрвөн жилийн өмнөх УИХ-ын гишүүд ЖДҮ-д холбогдсон нөхдөө хамгаалаад үлдээж байсан бол энэ удаад нүүрсний хэрэг дээр “...Хамгаалахгүй” гэлээ.  Энэ нь дээр хэлсэнчлэн “... “Нүүрс”-нд нам байхүй” гэсэн л үг юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 242 (6974)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 51 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

4 цаг 11 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

4 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

4 цаг 18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

4 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

4 цаг 23 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

5 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 36 мин