Х.Нямбаатар: Нүүрсэн дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдахгүй

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Засгийн газрын өнөөдрийн /2022.12.12/ ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Урьдчилсан байдлаар 207 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй байна. 2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан. Хөөн хэлэлцэх хугацааг ярихад үргэлжилсэн гэмт хэргийг хамгийн сүүлд үйлдэгдсэн хэргээс хөөхөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдахгүй. Нүүрсний хэргийг шалгахад цар хүрээ их байгаа учраас мөрдөгч нарын тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа. Нэг тээврийн хэрэгслийг таван жолооч барьсан байгаа. Тэр бүх жолооч нараас мэдүүлэг авна. Хил гаальтай холбоотой асуудал яригдаж байна. Нүүрсийг хууль бусаар хил гаргахад үгсэн хуйвалдаж оролцсон байж болзошгүй учраас хил, гаалийн албан тушаалтнуудыг бүртгэлгүй нүүрсний хэрэгтэй холбогдуулж шалгана. Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтнуудыг шалгана.“Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд 12 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна гэдэг дүн гарсан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24