Нүүрсний хулгайч нарыг “зарлах” ганцхан субьект Монголд бий, тэр нь шүүх

2022-12-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Төв талбай дээр жагссан, тэнд жагсаагүй иргэд нүүрсний хулгайч нарыг нэхэж байна. Зүй ёсны “нэхэмжлэл” л дээ. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас байдаг чадлаараа л тайлбар өгч байна.

УИХ өмнө байгуулсан ажлын хэсгийнхээ хугацааг сунгалаа. Ерөнхийлөгч хууль хяналтын байгууллагын дарга нарт зохих шахалтыг үзүүллээ. Засгийн газар прокурорын “хэвлэлийн алба” шиг л өдөр бүр эрх хэмжээнийхээ хүрээнд мэдээлэл өгч байна.

Гэсэн ч эсэргүүцэл зогсдоггүй. Нүүрсний хулгайч нарыг нэхсээр л байна. Тиймээс хууль хяналтын байгууллагууд ч иргэдийн шаардлагатай холбоотойгоор шалгаж буй хэргийн талаарх мэдээллийг зохих хүрээнд өгч байгаа юм. Тухайлбал, Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд уржигдар “...Нүүрсний хэрэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. НПГ-ын   прокурорууд хяналт тавьж байна. Нүүрсний гэх 21 хэрэг бий. Эдгээрт гэмт хэрэг, авлига, албан тушаал, мөнгө угаалттай уялдуулсан үндэслэлүүдээр Эрүүгийн хуульд заасан зүйл ангиудаар шалгаж байна.  Өнөөдрийн байдлаар найман хэрэгт 41 хүнийг холбогдуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Үүнээс гурван хэрэгт холбогдох 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Одоо ажиллагаанд байгаа хоёр хэрэгт холбогдох 12 хүнд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Цаана нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа зургаан хэрэг бий. Мөрдөн байцаах ажиллагаа өргөн хүрээтэй, олон хэсэгт хуваагдаж явагдана.  Хэрэг бүрэн нотлогдсон гэж прокурор үзвэл мөрдөгчийн саналын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Шүүх хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай эсэхийг шийднэ. Ингэж байж Үндсэн хууль, эрүүгийн хуульд заагдсаны дагуу энэ хүн гэм буруутай байна гэж тооцогддог. Тийм учраас өнөөдөр яригдаж байгаа энэ хэргийн талаар мэдээлэгдэж байгаа асуудал дээр мөрдөх болон хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа юм” гэсэн.

Түүнчлэн өчигдөр Х.Нямбаатар сайд Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар ярихдаа “...Нүүрсний тээвэртэй холбогдуулж Хятадын иргэн Ху Юун Далай гүйцэтгэх захиралтай “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга 88 транс” ХХК, “Даалингийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс" ХХК, “Хишигсайхан ундрах” ХХК, Хятад улсын иргэн Ли Бин Бин эзэмшдэг “Го Ху олон улсын тээвэр” ХХК, Хятад улсын иргэн Аль Ша Мин Дун Лин экспорт, импорт худалдаа компани хувь эзэмшүүлдэг “Эн Эйч Ай Ди Эль дүүлэн” ХХК, Монгол Улсын иргэн Балдоржийн “Биштэрэг транс” компаниудад АТҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд давуу байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокуророос шүүхэд шилжүүлсэн. Мөн “Итакар” ХХК, “Их хүрэм хар” ХХК, “Монфорт” ХХК, “Тавантолгой шинэ” ХХК, “Мөнхзоригт транс” ХХК, “Мөнхийн буухиа” ХХК, "Эм Би Эм транс" ХХК, "Галбын түмэн хүлэг" ХХК, "Жавхлан жолоо" ХХК, "Эйлийн цагаан харгуй" ХХК-д АТҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд давуу байдал олгож, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул шүүхэд шилжүүлсэн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуунсухайт, Ганц мод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлт хийдэг "Сан тээвэр групп" ХХК, "Уйлган сар транс" ХХК, "Тэнгэрийн транс групп" ХХК, "Баянгол транс" ХХК-уудад АТҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж зөвшөөрөл олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдож шүүхэд шилжээд байна. Нийт 30 гаруй хүнд холбогдох хэрэг нь бүгдээрээ АТҮТ-ийн албан тушаалтнууд байгаа юм. Тэд улс хоорондын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан нь тогтоогдсон байгаа” гэв.

Мөн тэрбээр “..Жагсагчид нүүрсний хэргийг богино хугацаанд илрүүлэх шаардлага тавьсан. Үүний дагуу тулд мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн. Нүүрсний хэрэгт холбогдогчдод 15 жилийн ял өгөх, хөрөнгийг нь хураах эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал” гэв.

Үнэхээр ч Үндсэн хуулийн   Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан. Бусад хууль тогтоомжийн хүрээнд ч нүүрсний хулгайн бүлэг хэргийг шүүх дэнслэх хүртэл хэнийг ч  “...Хулгайч” хэмээн зарлах боломжгүй болчихож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайч нарыг “зарлах” ганцхан субьект Монголд бий , тэр нь шүүх юм. Тэгэхээр шүүх байгууллага “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргийг эцэслэж амжилгүй нүүрсний хэрэгт даруулах бололтой дог. Одоогоор “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шүүхэд бүрэн шилжсэн гэх мэдээлэл бий. Бас Хөгжлийн банкны хэрэг ч эхнээсээ шүүхийн босго давчихаад байгаа билээ.

 

Эх сурвалж: polit.mn

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

4 цаг 46 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

5 цаг 5 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

5 цаг 10 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

5 цаг 13 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

5 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

5 цаг 18 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

6 цаг 22 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

16 цаг 31 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

16 цаг 31 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

16 цаг 31 мин