Л.Оюун-Эрдэнэ: “Оюу толгой”, Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийг шийдсэн шигээ нүүрсний хулгайг илрүүлнэ

2022-12-07
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл өглөө.  Тэрбээр ҮАБЗ-ийн үйл ажиллагаа, тогтолцооны шинэчлэл, нүүрсний хулгай, олон нийтийн жагсаал цуглааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

“Нүүрсний хэргийг юу ч биш болгох далд сонирхол байна”

 

-Монгол Улс Чингис бондын мөнгийг бүрэн төлж дуусч, Хөгжлийн банкны үлдэгдэл чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондын өрийг тэглэх бүрэн боломжтой боллоо.  Түүнчлэн н жагсаалтай холбоотой шаардлагуудад хариу өгөх нь зүйтэй гэж бодож байна.

Жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагыг нэгтгэлээ. Багцлаад үзвэл шударга ёстой холбоотой асуудал нэлээд байна.  Нэгэнт үүссэн хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцохоор өмнөх болон одоогийн Засгийн газар амаргүй нөхцөлд тэмцэл хийсэн. Оюутолгойн гэрээг арбитрын шүүхэд өгсөн гэдгийг мэдэгдэж, ирээдүйд үүсэх өрийг дарж чадах болов уу, “Риотинто” компанитай хэрхэн ажиллах бол гэдэгт иргэд эргэлзэж байх үед гэрээг цуцлах асуудлыг хөндөж гаргаж байсан.

 Үүнийг олон нийт маш сайн дэмжиж, өнөөдөр бодит үр дүнгээ өгсөн. Өнөөдөр  Оюутолгойн 34 хувийн асуудал шийдэгдсэн, монголчууд өргүй болсон.  Далд уурхайн бүтээн байгуулалт цаг хугацаандаа эхлэх зэргээр бодитой үр дүнд хүрсэн.

Түүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн  схемийг  задалж, ярьж байсныг санаж байгаа байх. Тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, цар тахлын хүнд үед үр дүнгээ өгч ажилласан. Засгийн газрын худалдаж авах давуу эрхээс татгалзаж, хувийн компанид өгөх гэсэн асуудал одоо шүүх дээр эцэслэх  шаардлагатай байгаа.

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлэн авч чадах эсэх асуудал шийдэгдсэн ч амар байгаагүй. Хөгжлийн банкны чанаргүй зээл жилийн өмнө яригдаж эхэлсэн. Өнөөдөр 805 тэрбум төгрөг төлөгдсөн. Оны эцэст нэг тэрбум төгрөг хүрнэ гэж тооцож байна. Заримдаа гацсан зүйл олон нийтийн дэмжлэгээр гацаанаа гардаг асуудал гэж бий. Хөгжлийн банкны асуудлыг ОУВС болон холбогдох албаныхан дампуурна гэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байсан. Хөгжлийн банкаа дампууруулах уу, олон нийтийн дэмжлэг авах гэдэг сонголттой байсныг хэлэх нь зүйтэй. 

Түүнчлэн Тавантолгойтой холбоотой нүүрсний хулгайн асуудлыг гаргаж тавиад удаагүй байна. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудал яригддаг байв. Яагаад Гашуунсухайтын төмөр зам гацсан, тээвэрлэлтийн машины ард ямар эзэн байна. Борлуулалтын 178 гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу, энэ замд байгаа компаниудын ард ямар хүмүүс байдаг, тендерт яаж шалгарсан, оффтейк гэрээний нууцлалтай холбоотой асуудлыг илүү бизнесийн зарчим руу оруулах асуудал бий. С зөвшөөрөл олгогддог байдал хэрхэн явдаг, дугаарлалт дээр ямар асуудал байгаа. Бөмбөлөг тээвэрт ямар, хэний машинууд явдаг зэрэг олон асуудал бий. Энэ дунд зохицуулалт хэрхэн хийгдэж, тэнд ажиллаж байгаа хил, гаалийн байгууллага, орон нутгийн удирдлагууд Хятадад өгч байгаа мэдээллийн тоо зөрж байна уу, энэ зүйлд албан тушаалтнууд үгсэн хуйвалдсан асуудал үүссэн. Энэ асуудлуудыг гаргаж тавих нь зүйтэй гэж үзэж зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон. Энэ мэдээж хамгийн амаргүй нөхцөл. Тиймээс хугацаа шаардаж, том цар хүрээнд ажиллах шаардлага үүсч, АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллага хамтарсан баг ажиллаж, БНХАУ-ын талтай тулгалт хийж байна. Нүүрс холбоотой шалгагдаж байгаа нарийн мэдээллийг санаатай, санамсаргүй тайлбарлаж, юу ч биш болгож өнгөрөөх далд сонирхол нуугдаж байна. Ирсэн саналуудын дийлэнх нь нүүрстэй холбоотой асуудлыг эцэслэн шийдэж, хариуцлага тооцох ёстой гэсэн байсан.  Бид "Оюутолгой", "Эрдэнэт", Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гарсан асуудлыг шийдсэн шиг “Эрдэнэс тавантолгой”-д  үүссэн асуудлыг ч  мөн шийдэж чадна.

 

“Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй”  

 

- Нүүрсний хэрэг дээр өмнө нь байгаагүй том ажлын хэсэг байгуулагдсан. Тиймээс том хэмжээний үр дүн гарах болов уу хэмээн харж байгаа. Яагаад гэвэл, манай хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны асуудалд том үр дүн гаргаж чадсан. “Оюутолгой”, “Эрдэнэтийн 49” зэрэг адармаатай асуудал дээр ч нугаралгүй хугаралгүй ажиллаж, үнэний талд тогтож чадсан. Иймээс нүүрстэй холбоотой асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Мөн харилцан эрх зүйн туслалцаа авах талаар хэд хэдэн удаа Элчин сайд болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Монгол, БНХАУ-ын прокурор хамтран ажиллаж байна.  Дээр нь нүүрсний хулгайн асуудал олон нийтийн асуудал болсон учраас Ерөнхий сайдын хувьд удахгүй шийдэгдэнэ гэж итгэл төрсөн.  Түүнчлэн жагсаал цуглааныг үдээс хойш нүүрсний хулгайчид өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон гэдгийг хэлэх нь зүйтэй.  “Эрдэнэ Тавантолгой” компанийн хуучин удирдлага, оюутны холбооныхон жагсаалын зорилгыг өөрчлөх гэж оролдсон. Сандарч байгаа хүмүүст хандаж хэлье, энэ асуудал дээр ухрахгүй. Ямар нэгэн байдлаар гэмээ хаацайлах гэж энгийн залуучуудыг битгий турхир.  Та бүхэн нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно, Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй.  Үүнийг жагсаал зохион байгуулсан зарим нэг нүүрсний хулгайчдад хандаж хэлмээр байна.

 

“Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах тухай яриагүй”

 

- Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, үе хоорондын зөрчил явагдаж байна гэх зүйл яригдаж, явж байгаа. Ийм мэдээлэлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрчихсөн. Би сандраад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад, нэг их сүртэй юм үүсэхгүй. ҮАБЗ хуралдсан, ҮАБЗ-ийн хурлын үеэр Ерөнхийлөгч УИХ-ын даргатай энэ саналынхаа талаар санал солилцсон. Төрийн тэргүүний хувьд улс төрийн намуудын асуудал, Засгийн газар өөрсдөө шийдэх, шаардлагатай бол тогтолцооны реформыг ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэдэг зүйл л хэлсэн. Бидний хувьд олон зүйл дээр ойлголцоод явах давуу тал бий. Өнөөдөр дэлхий нийт цар тахал, дайнтай байгаа үед ҮАБЗ хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадаж байгаа. Үүний үр дүн шинэ төмөр замаа ч найман сарын хугацаанд барилаа.   Өмнө нь 16 жил гацааж болдог гэдгийг бид харсан.  Түүнчлэн манай намын удирдах зөвлөл хуралдсан.  Намын даргын хувьд Удирдах зөвлөлийн гишүүдэд саяны ярьсан зүйлээ хэлсэн.  Удирдах зөвлөл надад улс төрийн эрх олгосон.

 

“Тогтолцоог өөрчлөхийн тулд Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана”

 

-Түүнчлэн жагсагчдын тавьсан санал дотор 14 иргэний нийгмийн байгууллагаас тогтолцооны өөрчлөлт хийх шаардлага ирүүлсэн байна.  Энэ асуудлаар холбогдох хүмүүстэй ярилцаж байна. Монгол  Улс  өнгөрсөн 30 жил нэг тогтолцоогоор явлаа.  Шулуухан хэлэхэд парламентын төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна.  Парламентын засаглал бол хураангуй ард түмнийг сонгох. ард түмний нийлбэр байх ёстой. Хоёр том хөрштэй ч парламентын засаглалтай ардчилсан улс, бид. Цаашдын 30 жилд Монгол Улс аюулгүй байдал, тусгаар тогтнолоо ханган хэрэгжүүлж чадна гэж Ерөнхий сайдын хувьд үзэж, бодож байсан. Гэхдээ саяхан болсон хоёр ч том жагсаалын дараа Монгол Улсыг том агуулгаар нь харж, тогтолцоо өөрчлөх асуудлыг ярих нь зүйтэй гэж үзсэн.  Тиймээс намын даргын хувьд өргөн цар хүрээнд харж, үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байна. Намын Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, энэ нөхцөл байдлыг нээлттэй ярилцаж, улс төрийн намын удирдлагуудтай, иргэний нийгмийн төлөөлөл, жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, ярилцах эрхийг бий авсан. Бид далайн гүнд байгаа хоёр хувийг харахгүй, зөвхөн цухуйж байгаа асуудлыг хараад дүгнэлт хийж болохгүй.  Тогтолцоог бид өөрчлөхгүйгээр ямар ч дарга ирээд өөрчлөгдөхгүй, иймэрхүү байдалтай удаан байвал бөөнөөрөө л хоцорно. Нийгэм үүнийг том агуулгаар нь хүлээж зөвшөөрч байгаа тохиолдолд Ерөнхий сайд манлайлан ажиллана. Энэ томоохон шинэчлэл хийсэн тохиолдолд дахин сонгууль хийх боломжийг ард түмэндээ Ерөнхий сайдын хувьд олгох ёстой гэж бодож байна. Үндсэн хуультай холбоотой шинэчлэлийг хийж, өнгөрсөн хугацаанд явж ирсэн тэмцэл, бодлогууд цаашаа үргэлжлээсэй гэж хүсч байвал ард түмэн сонголтоо хийж, дүнгээ тавиач гэж хүсч байна. Үүнийг л сонгодог парламент гэдэг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

- Нүүрсний салбарт том хулгай гарсан. Гэтэл прокурор нүүрсний хулгайтай холбоотой   хэргийг хаасан нь хачирхалтай. Монгол Улсыг нүдгүй, чихгүй юм шигээр аашилсан. Орон нутгийн “Тавантолгой” ХК өмнөговьчуудын өмч атал хэсэг бүлэг хүний өмч болчихсон. Далд эдийн засгийг бий болгосон. Энэ асуудлаар олон нийтэд зохион байгуулалттайгаар, маш их мэдээлэл түгээж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

 -Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг Монгол Улс төлж дууслаа. Тус бондыг 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар босгосон юм. Бондны мөнгөө эхлээд юунд зарцуулах уу гэсэн шийдвэрээ гаргасны дараа бондоо босгох ёстой юм байна гэсэн сургамжийг бид үүнээс авлаа.  “Чингис” бондын 1.5 тэрбум долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөр төлсөн. Энэ сард 3.4 сая ам.долларыг сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна. Мөн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг бүрэн төлөхөд бэлэн болжээ. Самурай бондыг иенээр авсан. Иений ханш 30 орчим унасан нь бидэнд таатай үе таарч байна. 

2016 онд гэхэд 378 мянган тонн нүүрс алга болсон.  Тухайн үед би Сангийн сайдаар ажиллаж байсан. Гаалийнхан  ийм ийм дугаартай машинууд удаа дараа хилээр хоосон гарч байна гэдгийг надад мэдээлсэн. Би Сангийн сайдын хувиар тухайн үеийн хууль хяналтын байгууллагад тэдгээр баримтыг шилжүүлсэн байдаг. Цаашид “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс худалдах гэрээнүүдийг нягтлах шаардлагатай. Татвараа төлдөг, төлдөггүй гэх асуудал байна. Мөн төмөр замын тээвэр, хилээр нүүрс бүртгэлгүй гаргасныг ч шалгана.  Нүүрсний хулгай гээд байгаа нь багц асуудал гэдгийг та бүхэн ойлгоорой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 237 (6969)

 

oros
yalna2
mongol
arai2
hitad
sunu2
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

4 цаг 50 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

5 цаг 9 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

5 цаг 14 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

5 цаг 17 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

5 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

5 цаг 22 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

6 цаг 26 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

16 цаг 35 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

16 цаг 35 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

16 цаг 35 мин