Хэрэглэдэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд өгөх боломжтой

2022-09-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хэрэглэдэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд өгөх боломжтой

Д.ДАРАМБАЗАР

Улаанбаатарын төв хэсэгт байрлах Улсын төв II эмнэлгийн буйдхан өрөөнд өнгө өнгийн хувцас, төрөл бүрийн ахуйн хэрэгсэл өрөөтэй харагдана. Учир нь энэ өрөөнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах,  бууруулах, дахин ашиглах зорилгоор өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэнд буюу “Байгальд ээлтэй хэв маяг-Өгөх өдөр”-ийг хуучин эд зүйлсээ солилцох, хандивлах, үнэгүй өгөх зорилготой зохион байгуулжээ. Өрөөнд зохион байгуулж байгаа ажилчдаас гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд, хэрэггүй зүйлсээ өгөхөөр ирсэн эмч нар тус өрөөг дүүргэсэн харагдана. Тус өдөрлөгийг зохион байгуулж буй Улсын II эмнэлэгийн ариутгал халдваргүйтлийн тасгийн эрхлэгч, халдвар судлаач, эмч Ц.Уянга хэлэхдээ “Улсын II төв эмнэлэг дээр жил болгон орчны эрүүл мэндийн өдрийн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ аяны хүрээнд жилд хоёр удаа “Өгөх” өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Манай байгууллагын хувьд 43 алба тасагтай. Үүнээс 20 орчим нь өөрсдийн хэрэглэдэггүй зүйлсээ авчирч өгсөн. Өөртөө байгаа өмсөхгүй болчихсон шинэ болон багадсан хувцаснууд, хүүхдүүд нь тоглодоггүй тоглоом, хэрэглэдэггүй бусад зүйлсийг  долоо хоногийн өмнө цуглуулж бусад ажилчид болон иргэдэд хуваалцдаг. Энэ өдөрлөгийг зохион байгуулах болсон шалтгаан нь манай байгууллага 2018 онд хог хаягдлын талаар сургалтанд суусантай холбоотой. Үүнээс дахин боловсруулах хог хаягдлын талаар мэдлэгийг олж, энэ өдөрлөгийг зохион байгуулах боломж бүрдсэн. Энэ өдөрлөгөөс үлдсэн эд материалыг хайрцагт хийж ТББ-т өгдөг. Мөн зөвхөн эд материал солилцохоос гадна зай цуглуулах аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Учир нь 2017 оны эрүүл мэндийн сайдын 505 тоот тушаалаар халдвартай хог хаягдлыг бууруулах буюу өдрийн гэрэлд тэжээл үүсгэгч цуглуулах арга хэмжээг эхлүүлсэн.  Үүнтэй холбогдуулан энэ аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсад энэ бүтээгдэхүүнийг хадгалах, дахин боловсруулах шийдэл байхгүй. Гэхдээ нэг тэжээл үүсгэч байгаль орчинд ямар их хор хөнөөл болдог гэдгийг бид мэддэг болохоор цуглуулж дараагийн байгууллагад дамжуулдаг. Нэг зайг нэг витаминаар солидог учир тэжээл үүсгэгч хасаг жилд 2000 гаруй цугладаг болсон байна” гэлээ .

Мөн энэ өдөрлөгийн үеэр бусдад мөн эд зүйлсээ бэлэглэж байсан Ариутгал халдваргүйтлийн тасгийн ажилтан н.Долгорсүрэн: “Би энэ эмнэлэгт дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Ажилд орсоны дараа жил нь манай байгуулга энэ аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр надад таарахгүй болсон хувцас өөр нэгэнд таарна. Зөвхөн хувцас биш хүүхдийн тоглоом, эд материалууд байгаа. тиймээс гэртээ хэрэглэдэггүй зүйлсээ энэ өдөрлөгт зориулж авчирсан. Энэ арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж болох байх гэж үзэж байгаа. Том талбайд хэрэглэдэггүй зүйлсээ цуглуулаад хүмүүст хэрэглүүлэх боломжтой. Ингэснээр дахин шинэ зүйлс худалдаж авахгүйгээр, мөнгө зарцуулахгүйгээр эд материалаа бүрдүүлж болох боломжтой. Гурван жил зохион байгуулж байгаа энэ өдөрлөг дээр хуучин эд зүйлсээс илүүтэйгээр шинэ, хэрэглэдэггүй болсон эд материалуудаа авчирдаг. Өнөөдөр эдийн засаг боломжгүй хүмүүс өөрт хэрэгтэй эд бараагаа солилцож, хог хаягдлаа бууруулах боломжтой юм” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

1 цаг 6 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 26 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 31 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 33 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 39 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 43 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 52 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 52 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 52 мин