Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

2022-11-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Улмаар өнөөдөр тус байнгын хорооны хуралдаанаар дахин нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Улсын дээд шүүхийн шүүгчид  одоогоор гурван хүн нэр дэвшсэн бөгөөд  нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг онцлон хүргэж байна.

Нэр дэвшигч Н.Батчимэг  “Шүүгч хүн ажил мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих боломж нь дээд шатны шүүхдээ тэнцэн ажиллах гэж үздэг.  Тиймээс  Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэв.  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батчимэг нь 1975 онд Дорноговь аймагт төрсөн. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, МУИС Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2016 оноос одоог хүртэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм.

Нэр дэвшигч Б.Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 34 дүгээр дунд сургууль, Их засаг хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд "Их засаг" их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Ганболд нь 2000-2004 онд "Их засаг" хууль зүйн дээд сургуульд багшаар, 2006-2008 онд "Халх журам" хууль зүйн дээд сургуульд багшаар, 2009-2014 онд "Түшээ" дээд сургуульд багшаар ажилласан бөгөөд 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна. Тэрбээр “Мэргэжил эзэмшсэн цагаасаа шүүгч болох зорилгыг тавьж, өөрийгөө бэлтгэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгалтад тэнцэж, холбогдох шаардлагыг хангана хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.

Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн Өвөрхангай аймагт төрсөн. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр 10 жилийн сургууль, 1998-2003 онд Их засаг их сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2014  нд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. 2003-2004 онд “UB даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,  мөн 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна.  Тэрбээр “2015 онд Солонгос Улсад шүүхийн тогтолцоо, захиргааны удирдлагын чиглэлээр, 2016 онд Тайланд Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах арга техникийн чиглэлээр, 2020 онд Итали Улсад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны арга техникийн талаарх мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болзол, шаардлагыг бүрэн хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 232 (6964)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

6 цаг 12 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

6 цаг 32 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

6 цаг 36 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

6 цаг 39 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

6 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

6 цаг 44 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

7 цаг 48 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

17 цаг 57 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

17 цаг 57 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

17 цаг 57 мин