Түгжрэлийг богино хугацаанд бууруулах инновацлаг цахим шийдэл хэрэгтэй байгааг онцоллоо

2022-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТӨГС

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар томилогдсоноосоо хойш цахим шилжилтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор төрийн бүх байгууллагатай уулзаж, асуудал, шийдлээ ярилцах уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн, Н.Ганибал нарын хамт Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан хаагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар зам, тээврийн салбарын цахим шилжилттэй танилцаж, нийслэлийн түгжрэл,  ачаа барааны эргэлтийн хурд, цахим шилжилтийг амжилттай хийснээр автомашинаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, зам, тээврийн салбарт ашиглагдаж байгаа цахим системүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдэд сурталчлах талаар харилцан ярилцаж санал солилцсон.

Байнгын хорооны дарга Э.Батшугар өнөөдөр нийслэлийн 1.3 сая оршин суугчдад тулгамдаад байгаа авто замын түгжрэлийг богино хугацаанд бууруулахын тулд инновацад тулгуурласан цахим шийдлүүдийг яаралтай боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцоллоо. Ингэхдээ гадны улс орнуудын богино хугацаанд үр дүнгээ өгсөн ухаалаг гэрлэн дохио гэх мэт сайн туршлагуудыг нутагшуулахад болохгүй зүйл байхгүйг хэлэв. Богино хугацаанд шинэ гүүр, зам тавих боломжгүй тул шууд хэрэгжих боломжтой технологийн шийдлүүд дээр онцгой анхаарч ажиллахыг даалгасан юм.

Зам, тээврийн хөгжлийн яам RFID системийг ашиглан тээврийн хэрэгслийг таних цахим гэрчилгээг бүртгэлтэй 950 мянган тээврийн хэрэгсэлд олгох ажилд нийслэлтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжинэ гэсэн мэдээллийг энэ үеэр өгсөн юм.  Мөн Эмээлт, Хоолт, Налайхын орон нутгийн замын төлбөр авах цэгийг одоогийн байдлаар RFID ашиглан цахимжуулсан бөгөөд өдөрт 15000 машины төлбөрийг и баримтын системд автоматаар уншуулан нэвтрүүлж байгаа аж.  Цаашид орон нутгийн авто замын төлбөр авах 19 цэгийг нэмж цахимжуулахаар зорьж байгаа бөгөөд гол асуудал нь төлбөр төлөлтийн явц удаашралтай буюу 20-30 хувьтай байгаа гэлээ. Тиймээс төрийн төлбөр тооцооны нэгдсэн стандарттай болох шийдэл хэрэгтэй байгаа нь уулзалтын үеэр хөндөгдлөө.

Эх сурвалж: www.polit.mn

цахимаар түгжрэл шийдэх нь юу л бол харин иргэн бүрийн оролцоо чухал гэдэгийг тархинд нь хийх ажил зохиовол илүү дээр үр дүн гарч магадгүй л юм утаа бохирдолд мөн адил иргэн бүр айл бүрийн оролцоо чухал
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24