Нүүрсчид “нүх”-нээсээ гарч, хулгайгаа улстөржүүлээд эхлэв үү?!

2022-11-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Нүүрсний хулгай “дэлбэ” үсэрлээ. Ой тойнд оромгүй олон тэрбумын хулгай өдөр бүр шинээр ил болж байна. Харин үүнд олон нийт хямрах болов. Энэ аргагүй юм. Амьдрал хэцүүдсэн. Улс орны санхүү ч хүндэрсэн. Ийм байхад төрд шургалсан хэдхэн хулгайчийн идсэн мөнгө, уусан ам.долларын тоог сонсоод суух амаргүй. Хямрах нь зүй ёсны хэрэг юм.

Гэхдээ олон нийтийн энэ хямрал, сэтгэл зүйг далимдуулаад нүүрсний хулгайг улстөржүүлэх “аян” эхэлсэн байна. Шуудхан хэлэхэд, сүүлийн өдрүүдэд нүүрсний хулгайч нар ус цутгуулсан оготно шиг л “нүх”-нээсээ гарч ирцгээжээ. Тэгээд  “...МАН-ынхан л нүүрсний хулгай хийсэн”, “...АН-ынхан л нүүрсний хулгайч“...Нэг нам нөгөөгөө залгих гэж байна”, “...Улс төрийн өс хонзон авах гэж байна”, “...Улстөрчийг хэлмэгдүүлж байна” гэх мэтээр “сэвж” байна. Гэвч энэ “хэрэг”-ийн эзэд тодорхой л доо. Сүүлийн үед нүүрсний хулгайтай холбоотой хэн, хэний тухай яригдаад байгааг бодоход л болно. Өөрөөр хэлбэл,  “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффтейк гэрээнүүд ил болоход хэн, хэний эрх ашгийг хөндөгдөх вэ. АТҮТ-ийн олгодог авлига дагуулдаг С зөвшөөрлийн сүлжээний араас хэн, хэн гарч ирэх вэ. За тэгээд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайгаас ямар компани хэр хэмжээний өртгөөр нүүрс олборлодог вэ. Цаашлаад Цагаан хад руу хэн хэн гэдэг улстөрчдийн хэдэн тооны машин тээвэрлэлт хийдэг вэ. Цаашаа хилээр ямар үнээр гаргаж байгаа зэрэг мэдээллүүд ил болох нь хэн, хэнд муу вэ. Эдгээрийг бодоход л эзэд нь ил болно.

Түүнчлэн энэ нь сүүлийн үед ил болсон хэд хэдэн ноцтой мэдээлэлтэй холбогдоно. Хэдэн жилийн өмнө “...Үдийн цайнаас өмнө 76 сая ам.доллар авчирч өг. Тэгэхгүй бол “Тавантолгой”-г гацаана” гэж оролцогч компаниудыг дарамталсан том улстөрч хэн байсан бэ. “Тавантолгой төмөр зам” компанийн захирлын АТГ-т мэдүүлээгүй 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх, сая гаруй ам.долларын бонд зэрэг илэрсэн нь хэн гээч улстөрчийн уурыг хөдөлгөх вэ. Төрийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй газраас нүүрсэн мөргөцөг туучихсан хэрэгт аль, аль намын хэн, хэн гэдэг улстөрчид холбогддог вэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг “...Баяжуулж өртөг нэмнэ” гэж аваад Чойрт машинаар авчраад, тэндээс түүхийгээр нь вагонд ачаад гаргадаг “бизнес”ийг хэн, хэн гэдэг улстөрчид хийдэг вэ. Үүний цаадах хүмүүсийг бодоход л нүүрсний хулгайгаа далдлах, замхруулах гэсэн явуулга гэдэг нь харагдана

Ер нь бол энэ бүлэг хэрэг дээрх байдлаар дотроо хэд хэд задардаг. Тэр болгонд улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, гар хөлүүдийнхээ хамт очоод наалдчихсан. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайч нар МАН-д ч бий, АН-д ч байна. Яс тоолбол нүүрсний хулгайд хоёр намын 100 хүрэхгүй улстөрч л холбогддог байна. Ийм тооцоо, судалгаа бүхий мэдээлэл байгаа юм. Тэгэхээр нүүрсний хулгайг аль нэг намтай холбох нь утгагүй. Тэгэх тусам энэ хулгай улам бүдгэрэх аюултай. ЖДҮ шиг замхарна л гэсэн үг. Дээрх байдлаар аль нэг намын нэртэй холбож, улстөржүүлж буй нь нүүрсний хулгайгаа далдлах, замхруулах гэсэн нүүрсний хулгайч улстөрчдийн л зохион байгуулж байгаа акц гэсэн үг.

Хамгийн гол нь энэ хулгай зөвхөн өнөөдрийн хэрэг биш юм. Хугацаагаар яривал арав гаруй жилийн түүхтэй. Харин өнөөдөр л ил болж, “дэлбэ” үсэрсэн. Нэг талаас олон жил бугшиж, оршоод ирсэн нүүрсний хулгайг ил болгох нь тун ярвигтай. Улс төрийн ч, иргэний ч эр зориг шаардах ажил юм. Яагаад гэвэл нүүрсний хулгайд жирийн иргэн байтугай, жин багатай улстөрч ч оролцож чадахгүй. Нэг үгээр хэлэхэд, томчуудын хийж ирсэн “бизнес” юм. Тэр утгаараа “...Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдэг бол нам, намын үе үеийн улс төрийн лидерүүдтэй үзэлцэнэ гэсэн үг. Тэд  мөнгөтэй. Бас улс төрийн нөлөөтэй хэвээр байна. Нөгөө талаас ийм улс төрийн шийдвэр гаргах зайлшгүй шаардлага бий. Эдийн засаг хүндэрсэн. Ирэх он жилүүдэд төсөв төлөвлөгөөгөө яаж бүрдүүлэх вэ гэдэг том асуудал болсон. Гэтэл Монголын валютын орлого нүүрснээс л орж ирдэг. Үүнийг хүүхэд ч мэднэ. Гэтэл валютын урсгалын цоргыг хэдхэн улстөрч тэргүүтэй нөхдүүд сороод, үлдсэн нь эх дэлхийн хишиг болж Монголд орж ирж байна. Төрийн нэрээр төсөв болгож хэрэглэдэг мөнгөнөөс даруй хоёр дахин ихийг нүүрсний хулгайгаар дээрх хэдхэн хүний халаас руу ордог гээд бодчих. Сүүлдээ халаасанд нь ч багтахаа болиод, хальж асгардаг болсон. Нүүрснээс хөлжөөд, мөнгө төгрөгөө барж ядах болсон улстөрчдийн үлгэр домог шиг үйлүүдийг бид хэдэн жилийн өмнөөс л ярьж, сонсдог болсон. Олон зуун мянган ам.доллараар ганц марк, эсвэл азарган үрээ худалдаж авдаг. Нүүрсчид ингэж л солиорсон байсан. Ийм учраас төр өнөөдөр нүүрсний орлогыг бүтэн авч чадах нь л үндэсний эрх ашиг болж байгаа юм.

Харин нүүрсний хулгайг “дэлбэлсэн” нөхдүүд  улс төрийн хувьд эрсдэлтэй. “...Улс төрөө даах” эсэх асууалтай тэд тулна. Яагаад гэвэл нам дамнасан нүүрсчид тэдний эсрэг томоохон акцуудыг хэрэгжүүлэх нь тодорхой болж байна. Тэр утгаар нь харвал, нүүрсний хулгайн эсрэг тэмцэл эхэлсэн ч замын дундаа гацах магадлал өндөр юм.

Гэхдээ хууль хяналтын байгууллагынхан нүүрсний хулгайн хэргийг онцгой анхаарч эхэлсэн байна. Тэд энэ хэрэг дээр тангарагаа урдаа тавих бололтой. Энэ нь хууль хяналтынхны сүүлийн өдрүүдийн үйл ажиллагаанаас харагдаж байгаа юм. Одоо тэд улс төрийн нөлөөнөөс хол байж чадвал болно.

Үүнээс гадна сүүлийн үед яригдаад байгаа “...Нүүрсний хулгайч нарыг зарла” гэдэг олон нийтийн шаардлага зөв. Мөн энэ асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах ч ононо.

Эцэст нь хэлэхэд, нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг олон нийт “..Пүү паа” гэхээсээ, “...Олон жил бугшсан хулгай ил болж байна” гэж хүлээж авах хэрэгтэй. Энэ хулгайн тухай мэдээлэл дуусаагүй. Дөнгөж л эхэлж байна. Улстөрчдийн нэр ч, үйлдлүүд нь ч олноороо ил болно. Цаашаа үргэлжилнэ. Харин хаа нэгтээгээс, хэн нэгэн, эсвэл олон улстөрч нүүрсний хулгайг “...Намын эрх ашиг хөндөгдлөө” гэх юм уу, ямар нэг байдлаар улс төртэй холбоод, хохирогчийн дүрээр гарч ирвэл эргэлзэх хэрэгтэй. Тэр нь нүүрсний хулгайд холбогдсон улстөрчдийн амиа авч үлдэх гэсэн акц юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 227 (6959)

 

зочин
Сайд дарга нар саяхан л Таван толгой улсын төсөвт 1 их наядын орлого төвлөрүүллээ гээд сенсаацлаад байсан бүр түүхэндээ гэж хэлээд л их гоё жүжгийн тавилт хийж байсан харин ар хударгаар нь нүүрсний хулгайч этгээдүүд 44 их наядыг хуу хамсан байгаа юм Хэрэв тэр 44 их наяд төгрөг төсөвт орсон бол яадарч байгаа эдийн засагтаа их л дэм болох байсан даа Бас болоогүй өчигдөр М комитоор мань хотын дарга гуай 70 машин нүүрсний хэрэг дэлгэгдсэн тэр 70 машин нь 100 тонн даацтай нүүрсний шаланз машин шүү дээ тэгээд бод нөгөө Хөдөлмөрийн баатар хулгайч Удаанжаргал гэж этгээд 700 сая доллар дээр 5 тэрбум төгрөг гээд л өвөртлөөд арилаад өгсөн
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

5 цаг 55 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

6 цаг 15 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

6 цаг 20 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

6 цаг 22 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

6 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

6 цаг 28 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

7 цаг 32 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

17 цаг 41 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

17 цаг 41 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

17 цаг 41 мин