ТАЗ-ийн дэргэд ёс зүйн хороо байгуулна

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг удахгүй парламент хэлэлцэнэ.  Тэгвэл өчигдөр хуулийн төсөлтэй холбоотойгоор  эрдэмтэн, судлаач, төрийн албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Бат-эрдэнэ, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан нар ажиллажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Төрийн бүх шатны удирдах ажилтан, албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, үг яриа, үйл хөдлөлд илэрч байдаг. Таны үйлдэл, үйл ажиллагааг иргэд хянаж байгаа гэдгийг төрийн албан тушаалтан бүр мартаж болохгүй. Төрийн албаны мөн чанар бол ард түмэндээ үйлчлэхэд оршиж байдаг бөгөөд төрийн албаны нүүр царай бол төрийн албан хаагчид юм.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр:

-Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэн байдаг.

Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-“Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэн боловсруулсан. 2019 онд Монгол Улсын Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зөвлөлдөх санал асуулгыг улс даяар явуулж байсан. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон оролцогчдын 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх аргыг үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, 87.9 хувь нь төрийн албыг мэргэшсэн мэдлэг чадварт суурилсан улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх шаардлагатай зэргээр судалгааны дүн гарсан. УИХ-аас  Төрийн албаны хуулийг 1995, 2002, 2017 онд шинэчлэн найруулсан. Бодит байдал дээр уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, тодорхой хэмжээнд цоорхойтой байгаа. Ямар нэгэн сахилга хариуцлагын асуудал гарахад шийдвэрлэх арга зам нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байсан. Төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчдын ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болж байгаа. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг заалтыг тусгана. Улсын хэмжээнд ёс зүйн асуудлыг нэгтгэн зохицуулах, нэгдсэн арга зүйгээр хангах, хуулиар харьяалуулсан гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулж ажиллуулна. Тус хуулиар гомдлыг хянан шийдвэрлэх заалтыг тусгаж өгнө.

Академич С.Нарангэрэл:

- Энэхүү хуулийн төслийн хүрээнд ёс суртахуун хэмээх нэр томьёог онцгой анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал бол хүмүүний ёс суртахуунтай шууд холбогдоно. Гэвч ёс суртахуун гэсэн нэр томьёог монгол хэлэнд олон янзаар нэрлэсэн байдаг. Цаашдаа Ёс зүйн хороо буюу ёс зүйн зөвлөлийг хүний муу үздэг байгууллага болгомооргүй байна. Төрийн албан хаагчид ёс зүйгээ сайн биелүүлж байгаа гэдгээ бусдад үлгэрлэж үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нийтэд мэдээлэх хэрэгтэй. Шаардлагатай бол цалин хөлсийг нэмэх зэрэг аргыг ашиглах юм бол төрийн албан хаагчид ёс зүйгээ сахин биелүүлэхэд нөлөөтэй байх. Ерөнхийдөө ёс зүйн асуудал дэлхий нийтийн асуудал болсон. Ёс зүй бол олон шинжлэх ухаанд суурилсан ойлголт" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

5 цаг 59 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

6 цаг 19 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

6 цаг 23 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

6 цаг 26 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

6 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

6 цаг 32 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

7 цаг 35 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

17 цаг 45 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

17 цаг 45 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

17 цаг 45 мин