Эмч Ж.Чинбүрэн хэзээ улстөрч болох вэ?!

2022-11-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ж.Чинбүрэн уг нь мэргэжилдээ янзын сайн. Мундаг эмч. Мэргэжлээ сайтар эзэмшсэний буянд төрөөс дээд зэргийн хишиг хүртсэн. Гавьяат эмч болсон. Улмаар улс төрд ч орж ирсэн. УИХ-ын гишүүн болоод гурав дахь жил рүүгээ ороод явж байна.

Гэвчиг мань эр улстөрч болж дөнгөдөггүй. Хамгийн гол нь түүнд улс төрийн мэдрэмж огт алга. Наад зах нь, улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, өөрийнхөө хүсэл, үйлдлийг түүнд зохицуулж сурах ёстой юм. Харамсалтай нь тэр тэгдэггүй. Хавдрын дарга байсан, эмч Ж.Чинбүрэн тэр л хэвээрээ. Ийм байдалтайгаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн талаас илүүг авчихлаа. Шуудхан хэлэхэд, тэрбээр энэ хайран цаг хугацааг Эрүүл мэндийн сайдын сандлын хөлтэй зууралдсаар өнгөрөөж байгаа юм. Уг нь тэгээд нэмэргүй гэдгийг “дээр, доор”-оос нь хэлээд л байдаг бололтой юм.

Ж.Чинбүрэнг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш Засгийн газар гурав дахиа бүрдээд дууссан. Хамгийн сүүлийнхэд нь “...Анх удаа сонгогдсон гишүүд сайд болохгүй” гэж Ардын намынхан тохироод засгаа бүрдүүлсэн гэдэг. Энэ “шалгуур”-аар тэр сайдын суудлаас мултарчихаж байгаа юм. Тэгсэн ч мань эр хүслээ унтраахгүй байгаа бололтой. “...Ж.Чинбүрэн сайдын суудалд зүтгээд л байгаа” гэж сүүлийн өдрүүдэд хэвлэлүүд дуу дуугаа авалцан мэдээлж байна. Тэр ч байтугай тэр суудалд хүрэхийн тулд одоогийн сайдыг ганхуулах гээд чуулган дээр ч, ер нь ямар ч талбар дээр үзэж тардаг гэлцэж байна. 

Уг нь Баянзүрхийнхэн түүнийг “...Ганцхан ЭМЯ-тай ноцолдоод бай” гэж сонгоогүй нь ойлгомжтой. Сонгогчдод хэрэгтэй түмэн асуудал бий. Харин тэр “...Сонгогчдынхоо хүсэл шаардлагын хэдээр нь дуугарч, хэдэн хуульд санал хүсэлтийг нь оруулсан бэ” гээд тоолбол их сонин дүн гарна. Жил гаруйн өмнө дөө, хүний их эмч Т.Буяннэмэх гэдэг хүн “...Ж.Чинбүрэнгийн санаачилсан хуулийн ард “гамшиг” нуугдаж байна” гэж бичиж байв.

Тэр үед Ж.Чинбүрэн Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачилсан байж л дээ.  Т.Буяннэмэх эмч “...Үндсэн хуулийн 16 дугаар  зүйлийн 16.6-д заасан Монгол Улсын иргэний баталгаат эрх буюу “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэсэн заалтыг төрийн байгууллага биш “Төрийн бус байгууллага” гүйцэтгэж ажиллахаар тусгасан байгаа нь “но-той, ноцтой” үйлдэл юм. Энэ далд санаачлагын ард хувийн эрх ашиг нуугдаж байдаг нь нууц биш. ...Дараагийн нэг асуудал нь эмнэлгийн мэргэжилтнүүдийг татвараар дарамтлах заалт оржээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь заавал гишүүнчлэлтэй, сар бүр эмнэлгийн мэргэжилтнүүдэд гишүүний татвар суутгах талаар тусгагдсан байна. Заавал гишүүнчлэлтэй байгууллагын татвар учраас хууль батлагдвал бүх эмнэлгийн мэргэжилтэн сар бүр татвар төлөх буюу хүсээгүй татвар нэмэгдэх, татварын дарамт үүснэ” гэж бичсэн байв.

Үүнээс гадна Ж.Чинбүрэн гишүүн болоод удаж байгаа ч Хавдрын эмнэлэг хавиас дуулддаг таагүй мэдээллүүдээсээ салж чадаагүй л байна. Жилийн өмнө, Хавдрын эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Болормаа “...Манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын санд 600 саяын өртэй. 2018-2020 оны нийгмийн даатгалын өр гэж бүр замбараагаа алдсан. Нийт өр 15 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Яагаад тийм их өртэй болчихдог юм бэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь “Санчир ундрах” гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх.Нийгмийн даатгалын тухайд, яах аргагүй хэрэг гарч, хэл ам хийж хөөцөлдсөн хүмүүсийнхийг нь бөглөөд, бусдыг нь 2018 оноос хойш бөглөөгүй байсан. Тэгээд тийм их өр үүссэн юм билээ. ...Сая арваннэгдүгээр сард зарим өрөө төлж дууссан юм уу, Н.Эрдэнэхүү захирал “...Өрийг нь арай гэж төлж санаа амарлаа” гэж санхүүгийнхэнд хэлсэн байна билээ. Ж.Чинбүрэнгийн тавьсан их өрийг дарах гэж ажилчдын халаас руу халдаж, нэмэгдэл, урамшууллыг нь хассан гэж ойлгож байгаа” гэж байв.

Түүнчлэн Ж.Чинбүрэнтэй нэр холбогдоод байдаг “Мед портал” эмнэлэг Хавдрын эмнэлгийн зүүн жигүүрт байдаг. Тэр эмнэлэг Хавдрын эмнэлэгтэй гэрээ хийхдээ “...Ашигтай ажилласан тохиолдолд эхний жилдээ ашгийнхаа 10 хувийг, хоёр дахь жилдээ 20 хувь, гурав дахь жилдээ 30 хувийг өгөх”-өөр тохирсон гэх мэдээллүүд хуучраагүй л байна. 

Ер нь бол Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүний ажлыг салбараа “шанаадах” байдлаар л хийдэг. Уг нь 2020 оны тавдугаар сарын 7-нд батлагдсан УИХ-ын тухай хуулийн Долдугаар зүйлийн 7.1-д “...УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, 7.2-т “...Гишүүн “...УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө” гэж заасан. Бас тэрбээр уг хуулийн Наймдугаар зүйл дэх “...Гишүүний бүрэн эрх” хэмээхийг уншиж судлууштай.

Өөрөөр хэлбэл, Ж.Чинбүрэнд улстөрч болоход нь нэмэр тус болчих мэдлэгтэй, мэдрэмжтэй зөвлөх хүн туйлын хэрэгтэй байгаа юм. Зөвлөхтэй болчихвол их юм ойлгох хүн дээ. Хамгийн түрүүнд түүнд “...Эмч хүн байна даа, УИХ-д суух үлдсэн хугацаандаа эрүүл мэндийн салбартаа хэрэгтэй зүйл ганц нэгийг ч болов хийвэл сайн” гэж зөвлөх байх шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 223 (6955)

 

сайн эмч эмчийн ажлаа сайн хийж олон сайн шавь төрүүлбэл түмэнд тустай өөр т буянтай гэдэг
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

6 цаг 58 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 18 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 23 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 25 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 31 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 35 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 44 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 44 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 44 мин