С.Баярцогтын мэдэгдэл Х.Баттулга, С.Эрдэнэ, О.Цогтгэрэл гурвыг эвлэрлийн ширээнд суулгав уу?!

2022-11-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

С.Баярцогтыг шалгаж байсан Швейцарын прокурор түүнийг цагаатгах тогтоол үйлджээ. Уг тогтоолыг 2022 оны наймдугаар сарын 24-нд С.Баярцогтын гарт ирүүлжээ. Уржигдар тэрбээр Швейцарын прокурорын тогтоолыг Нийслэлийн прокурорын газарт аваачиж өгсөн юм.

Уг нь Монголын бүх шатны шүүхээс С.Баярцогтыг “...Гэм буруутай” хэмээж ял шийтгэсэн. Хамгийн сүүлд, 2021 оны тавдугаар сард Дээд шүүхээр хэлэлцээд шийтгэлийг хэвээр үлдээсэн байв. Гэвч үүнээс хоёр сарын дараа гэнэтхэн Дээд шүүхийн хоёр шүүгч тусгай санал гаргасан байдаг. Тэр дагуу Дээд шүүхийн Эрүүгийн танхим хуралдаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин мөрдөх байгууллага жилийн дараа С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Нийслэлийн прокурорын газар уг саналыг хүлээж аваад 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Нэгэнт хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурорын газарт Швейцараас ирсэн гэх бичгийг аваачиж өгөх нь С.Баярцогтын хувьд төдийлэн ач холбогдолгүй. Үүнийг тэр маш сайн мэдэж байх ёстой.

Дээрээс нь гадаадын хууль хяналтын байгууллагын тогтоол шийдвэр Монголын прокурорын байгууллагад хэрэг явдалд шалгагдсан этгээдийн гараар дамжаад ирдэг болсон нь хачирхалтай л байгаа юм. Үүнийг холбогдох байгууллагууд албан ёсоор тайлбарлах цаг ирэх биз ээ.

Тиймээс С.Баярцогтын тухайл Швейцараас ирсэн гэх бичгийг өгөх далимаар хэвлэлийнхнийг дуудаж, өөр агуулга бүхий мэдэгдлийг хийлээ. Тодруулбал, “...Би улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно” гэж мэдэгдэв.

Энэ нь юу гэсэн үг болохыг олон нийт, ялангуяа улс төртэй ойр хүмүүс шууд л гадарлана. Учир нь С.Баярцогт АН-ын дарга болохоор өнгөрсөн зунаас хойш явж байгаа юм. Түүнийгээ хэлжээ. Нэг үгээр хэлбэл, “...Би АН-ын даргын төлөө зүтгэхээр шийдлээ” гэдгээ л уржигдар Нийслэлийн прокурорын газрын үүдэнд хэлсэн гэсэн үг. Үнэхээр тэр хэлсэнээрээ “улс төрийн үйл ажиллагаа”-гаа улам эрчимжүүлж эхэлсэн байна.

Өнөөдөр гэхэд л Циркийн тэр хавьд байдаг “G center”-ийн долдугаар давхарт Э.Бат-Үүл, Б.Хурц, Ч.Өнөрбаярын нарын улс төрийн дэмжлэг үзүүлж буй нөхөдтэйгээ уулзахаар болжээ.

Тэгвэл нөгөө талд нь, С.Баярцогтын мэдэгдлийн дараахнаас АН-ын хоёр тамгатай дарга нар уулзалдаад эхэлжээ. Уржигдар л гэхэд Х.Баттулга, С.Эрдэнэ нар нэгдэх шийдэлд хүрсэн байна. Х.Баттулгын АН-ын генсек И.Мөнхжаргал С.Эрдэнэ дээр очиж энэ талаар ярилцжээ. Тэгээд хоёр талаасаа тус бүр зургаан хүн гаргажээ. Ингээд ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулах зэрэг ажлуудыг эхлүүлжээ. Тэд өчигдөр орой хотын төвийн “Blue Sky” дээд давхарт байдаг ресторанд уулзаж, нарийн ширийнээ ярьцгаажээ.

Гэхдээ Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын нэгдэл нь С.Баярцогтыг АН-ын даргад зүтгүүлэгчдэд таалагдахгүй байгаа бололтой. Ч:Өнөрбаяр л гэхэд “...Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нэгдлээ гээд яадаг юм бэ. Есдүгээр сарын 27-нд гарсан шүүхийн шийдвэрээр энэ хоёр хүн хоёулаа АН-ыг төлөөлөх эрхгүй болсон” гэсэн байна.

Харин АН-ын жирийн гишүүд дэмжигчдийн дийлэнх, мөн УИХ дахь бүлгийн гишүүд нь “...Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нэгдэж, АН-ын тамга нэг болох цаг нь ирсэн” гэж үзэж буй аж. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Энэ хоёр нэгдчихвэл бүлэг нийлэхэд асуудалгүй” гэсэн байна.

Ер нь бол С.Баярцогтын мэдэгдэл Х.Баттулга, С.Эрдэнэ, О.Цогтгэрэл гурвыг эвлэрлийн ширээнд суулгав бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (6946)

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24