С.Баярцогт өөрийг нь цагаатгасан Швейцарын прокурорын тогтоолыг НПГ-т өглөө

2022-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр сэтгүүлчдэд хандав. Тэрбээр "Надад 2016 оноос хойш Оюу толгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Энэ болгоныг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан.

Зөвхөн Монголд ч биш яг энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын Холбооны Улсад 2016 онд үүсгэсэн байсан. Зургаан жилийн хугацаанд энэ хэргийг Монголд шалгасан. Швейцар улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч уг хэргийг шалгасан юм байна лээ. 2022 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн Прокурорын Газраас//НПГ надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Яг үүнтэй адилхан нэг материал дээр Швейцар улсаас үүсгэсэн байсан авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон Швейцарын Холбооны Улсын прокурорын тогтоолыг тус улсад байгаа миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн. Миний хувьд хаагдсан хэргийнхээ материал дээр үүнийг нэмж хүргүүлье гэж бодож байлаа. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор НПГ-ын Тамгын газрын даргад Швейцараас ирсэн тогтоолыг гардуулан өгч байна. Уг тогтоол герман хэл дээр байгаа. Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан орчуулгын хамт өгч байна" хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Иргэн
Энэ хулгайч монголын ард түмнийг юу ч мэдэхгүй тэнэг гэж дормжилж байна . Тэр швецарт чинь ч хулгайчууд хээл хахууль авагч нар зөндөө л байдаг. Тэндээс нэг шуналтанд жаахан хахууль атгуулаад нэг цаас аваад ирэхээр бид хууртах юм гэнэ. Чи бол ард түмний ирээдүйг дэлхтйд том зэс алтны ардыг зарж идсэн хулгайч. Хэзээ ч чи өөдлөхгүй. Хэдэн үеээрээ өөдлөхгүй муу заяанд төрнө
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24