Полит-Анализ: Бид шүгэл үлээгч байж чадах уу?

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Парламент Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Европын холбооны бүх улс шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тогтолцоотой. Хууль санаачлагчдын зүгээс энэ хуулийн төсөлд Европын  холбооны шүгэл үлээгчийн харилцааг тусгаж өгчээ.  Гэвч манайх шиг цөөн хүн амьтай, хүний эрхийг хамгаалах тогтолцоо төдийлөн хангалттай биш байгаа оронд энэ хууль хэрэгжиж эхлэх нь хэр оновчтой вэ.  Энэ талаар парламентын гишүүд мөн өөр өөр байр суурьтай байна. Тэгвэл  жинхэнэ шүгэл үлээгч гэж хэн бэ, бид  шүгэл үлээгч  байж чадах уу. 

Шүгэл үлээгч гэсэн нэр томъёог 1972 онд Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ralf Nader “нууц мэдээлэгч”, “матаач” зэрэг сөрөг утгатай нэршлээс ялгаатай гэсэн санаагаар тайлбарлаж гаргажээ.  Улмаар эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын эсрэг хүчтэй дуугарч, асуудалд нийгмийн анхаарлыг чиглүүлж байгаа хүнийг шүгэл үлээгч гэх утгаар хэрэглэжээ.

Харин одоо хэрэлцэж байгаа хуулийн төсөлд  шүгэл үлээх гэдгийг “Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөх” гэж тодорхойлжээ. УЕПГ, АТГ, ХЭҮК, ЦЕГ, Татварын ерөнхий газар, ШӨХТГ-ууд хүлээн авах бөгөөд нэгдсэн санд бүртгэж явах юм байна.

Мөнгөн урамшууллын тухай агуулга нь тус хуулийн 16-р зүйлд тусжээ. Хэрэв шүгэл үлээснээрээ:

-Улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хурааж

-Хуулийн дагуу төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн бол тэр мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргах боломжтой аж.

Нөгөө талд “Мөнгөн урамшууллын зөвлөл” гэсэн байгууллага ажиллах бөгөөд ирсэн өргөдлийг долоо хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэх үүрэг хүлээнэ.

Ингэхдээ:

50 сая хүртэлх төгрөгийн: 20 хувийг

50 саяас 250 сая хүртэлх төгрөгийн: 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувь + 10 сая төгрөг

250 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн: 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувь + 36 сая төгрөг

Нэг  тэрбумаас хоёр тэрбум хүртэлх төгрөгийн: Нэг тэрбум төгрөгөөс давсан дүнгийн зургаан хувь + 113 сая төгрөг

Хоёр  тэрбум ба түүнээс дээш төгрөгийн: хоёр  тэрбум төгрөгөөс давсан дүнгийн дөрвөн хувь + 173 сая төгрөг байна гэж ангилж өгчээ.

Эдгээр нь боломжит тооцооллын хувьд  хамгийн багадаа 100 мянган төгрөг, хамгийн ихдээ нэг тэрбум 500 сая төгрөг болох боломжтой аж.

Тэгвэл энэ хуулийн төсөл дээр зарим гишүүд эсрэг байр суурьтай байна. 

Б.Энх-Амгалан: Улс орны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй

-Авлигатай тэмцэх гэж байгааг ойлгож байна. Авлига бол нууж авдаг хулгай.  Авлига бол нийгмийн хорт ургамал.  Үүнтэй санал нийлж байна.  Гэхдээ авлигатай тэмцэх гэж байна гээд маш олон  хуурамч мэдээлэгчийг гаргаж ирж, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх вий.  Улмаар өшөө авдаг, шантаач хийдэг ийм байдалд орох вий. Бид өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын талаарх хуулиа гаргаж чадаагүй байгаа улс шүү дээ.  Цахим гүтгэлгээ  зогсоож чадаагүй байна. Гадны тусгай албадын явуулж байгаа үйл ажиллагааг бид хааж  чадахгүй байгаа. Нийгмийн давалгаа буюу троллуудаа зогсоож чадахгүй байна.  Ийм үед мэдээлэгч буюу матаасчинг тодруулаад мөнгөн урамшуулал олгоод нийтийн эрх ашгийн төлөө түүний хамаарал бүхий этгээд, амь нас эд хөрөнгийг хуулиар хамгаалаад байж болох юм уу.  Байгууллагынхаа асуудлаар шүгэл үлээвэл байгууллагын нууц, хувь хүний нууцыг хамгаалах хууль үйлчлэхгүй болгож оруулж ирсэн байна.  Мөн амаар болон бичгээр, төлөөний хүнээр дамжуулан шүгэл үлээж болно гэсэн.  Ийм хууль батлах цаг үе нь  биш.  Мэдээллийн аюулгүй байдал цаашлаад улс орны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй.   Шүгэл үлээгчийн эрх ашгийг хамгаалж байна гээд гадны тусгай албадын чиглэлээр орж ирж байгаа мэдээ мэдээллийг золиос болгох вий.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Зарим улс оронд мөнгөн урамшуулал биш үнэт цаас өгдөг

- Шүлэг үлээгчийг хамгаалах ёстой. Харин мөнгөн урамшууллын талаар санал бодлоо хэлмээр байна. АНУ болон барууны зарим улсад мөнгөн урамшуулалд нь үнэт цаас өгдөг. Тийм болохоор одоо орж ирж буй хуулийн төсөлд мөнгөн урамшууллыг эргэж харах хэрэгтэй. Өмнө нь матаасын ачаар албан тушаал ахидаг, нам дотроо нэр хүндтэй болдог нийгэм байсан. Матаасыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Харин санхүү банк, үнэт цаасны холбоотой урамшуулал өгч болно. Энэ бол тэр чигээрээ бизнес болно. Зарим иргэд өөрийн цахим хуудаснаа бид хэдэн сая төгрөгний орлоготой болно гэж ил бичиж байна. Хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байна. Ямар тохиолдолд мөнгөн урамшуулал олгох вэ, шалгуур үзүүлэлт нь юу вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

2 цаг 35 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

3 цаг 11 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин