“Хүчний байгууллагын албан хаагчдыг тэтгэвэрт эрт гаргах нь буруу”

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ.  Ялангуяа 2023 онд ХЗДХ-ийн сайдын багцад хэдэн төгрөг төсөвлөсөн, тус салбарын хуваарилалтыг хэрхэн хийж байгаа тухай хэлэлцэн, төсвийн ерөнхийлөн захирагч нараас тодруулга мэдээлэл авав.  Мөн хуралдааны эхэнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Тус хуульд энэ оны дөрөвдүгээр сард өөрчлөлт оруулсан бөгөөд байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар  “Яагаад ийм хурдан өөрчлөх болсон бэ” шалтгааныг тодруулав.  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Хуулийн гол агуулга алдагдаагүй.  Ирэх онд гэмт хэрэг, аливаа хэрэг зөрчлөөс орох орлогыг ХЗДХ-ийн сайдын багцад төвлөрүүлэхээр болсон.  Өмнө нь улсын төсөв болон орон нутгийн төсөвт тодорхой хувь ордог байсан” гэлээ. 

Ийнхүү үргэлжүүлэн байнгын хорооны хуралдаанаар ХЗДХЯ, түүний харьяа байгууллагуудын төсвийг хэлэлцлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ер нь бид ирэх онд дефолт зарлах нь бараг тодорхой болчихлоо.  ХЗДХ-ийн сайдын багцад 2023 онд 756 тэрбум төгрөг төсөвлөжээ.  Энэ нь өмнө оноос даруй 93 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж ирж байна.  Хаана байна нөгөө хэмнэлтийн хууль чинь.  Ер нь төсвөө заавал ийм өндөр алдагдалтай батлах ёстой юм уу.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Төсөв нэмэгдэж орж ирж байгаа нь төрийн албан хаагчийн цалин хөлсний нэмэгдэл, урсгал зардалтай холбоотой.  Мөн манай салбарт боловсон хүчний дутагдал их байна. Одоогоор бид Дотоод хэргийн их сургууль дээр 178 сонсогч бэлтгэх урсгал зардалтай л сууж байна.  Энэ чиглэлд төсөв нэмэх шаардлагатай.  

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Дарга нар нь мөнгөө нэмээд л байдаг.  Тэгвэл жирийн албан хаагчийн цалин яаж нэмэгдэх юм.  Тухайлбал, эргүүлийн цагдаа одоо хэдэн төгрөгийн цалин авч байгаа ирэх онд хэдэн төгрөг авах уу.  Тодорхой мэдээлэл өгнө үү.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Цалингийн хувьд шатлалаасаа хамаараад янз бүр.  Эргүүлийн цагдаа гэхэд одоо 730 мянган төгрөгийн цалин авч байна.  Он гараад 1.1 сая болж нэмэгдүүлэхээр болсон.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хил манах хүнгүй болчихоод байна. Дотоод хэргийн их сургуулийг төгсөөд хил дээр очиж ажиллах хүн олдохгүй байна. Яасан гэхээр, цалин бага гэдэг. Энэ асуудал яваандаа Үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирна. Хилийн цэргийн офицер, ахлагч нарын цалин урамшуулалд анхаарсан зүйл байна уу. Хоёрдугаарт, цагдаад ажиллах боловсон хүчин дутагдах эрсдэлтэй болж байгааг сайд нь хэллээ. 2023 оны төсвийг дагасан өөрчлөлтөөр тэтгэвэрт гарах 5.1 мянга гаруй хүнийг төрийн албанаас гаргана гэсэн байна. Энэ цагдаа дээр үйлчлэхгүй байхаар тодотгож болохгүй юу. Бэлтгэгдсэн хүмүүс тэтгэвэрт гараад янз бүрийн гэмт хэрэгт ч холбогдох тохиолдол байдаг. Энэ асуудалд сайд нь ямар бодолтой байна вэ. Мөн цагдаагийн дарга нар хар машинд суучихаад дотоод станцаараа татуулдгаа болимоор байна. Би өөрөө машинаа барьдаг болохоор үүнийг хэд хэд анзаарч байсан. Бухимдал дээр бухимдал, түгжрэл дээр түгжрэл үүсгэж байна.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

- Б.Энхбаяр гишүүний хэлсэн хоёр зүйл дээр санал нийлж байна. Би Засгийн газрын гишүүний байр сууринаас биш УИХ-ын гишүүний байр сууринаас хэлэхэд, тэтгэвэрт гарсан хүмүүсийг төрийн албанд ажиллуулахгүй гэдэг зохицуулалт Хууль зүй, дотоод хэргийн салбарт зохихгүй байгаа. Нэгдүгээрт, бид салбартаа ажиллах боловсон хүчнээ хангалттай бэлдэж чадахгүй байхад Дотоод хэргийн их сургуульд 4-5 жил сургачихаад, хэрэг мөрдөх чиглэлд 20 жил ажиллуулаад тэтгэвэрт нь 42, 43 настайд нь гаргадаг. Энэ их харамсалтай. Би төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ саналаа хэлсэн. Тухайн хүнд сонголтыг нь өг. Үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэвэл 36 сартай тэнцэх тэтгэмжийг өгөхөөс зайлсхийж, тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэлт зохицуулалтын хүрээнд 5-10 жил өөрсдийн хүсэлтээр ажиллуулбал манай салбар 400-500 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. Шинэ хүн сургаж авахаас илүү мэргэшсэн, мэргэжилтэн тусгай мэргэжилтнүүдийг ажиллуулах нь илүү үр дүнтэй байгаа.

 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

- Бид цахим үндэстэн болно гэсэн зорилттой ажиллаж байна. Цахим гарын үсгээ гаргасан. Одоо цахим гадаад паспорттой болмоор байна.  Энэ асуудал төсөвт орсон уу. Бусад орны иргэд “Е-passpord”-оо уншуулаад шуурхай хил нэвтэрдэг, манайхан л хөлсөө дуслуулаад хүлээдэг.  Мөн Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Шүүх шинжилгээний хүрээлэнд ажилласан. 2008 оны тоног, төхөөрөмжтэй.  Тэр нь  хуучин, шаардлага хангахгүй байна. Бусад орнуудад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж шүүх шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмж орчин үеийн шинэлэг, стандарт хангахуйцаар шийдсэн байдаг. Үүнээс болж, хэн нэгэн хохирч, хэн нэгэн ял завшиж болохгүй.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Одоогоор 300 гаруй мянган иргэн тоон гарын үсгээ аваад байна. Мөн Засгийн газраас цахим гадаад паспортын загвараа баталсан.  Программ хангамжийн асуудалд 4.8 тэрбум зарцуулахаар тусгасан байгаа.  Өмнө нь Д.Дорлигжав сайдын үед төсөв гаргаад  Унгарын нэг байгууллагаар загварыг нь хийлгэсэн юм билээ.  Бидний  хувьд гадаад паспортын загвараа өөрсдөө гаргах ёстой гэж үзсэн. Ямартай ч загварыг нь батлаад байна. Ирэх онд дараагийн алхмуудыг хийхээр төлөвлөсөн.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2023 оны  төсвийн төслийг дэмжлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 203 (6935)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

7 цаг 46 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

8 цаг 5 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

8 цаг 10 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

8 цаг 13 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

8 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

8 цаг 18 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

9 цаг 22 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

19 цаг 31 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

19 цаг 31 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

19 цаг 31 мин