Л.Оюун-Эрдэнэ: Эзгүй хойгуур улс төрийн үзэгдлүүд амилсан байна

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Т.САЙХАН

Сүүлийн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан АН-ын гишүүнчлэлтэй хүмүүсийн улс төрийн идэвх сэргэсэн. Жагсаал цуглааны сураг ч дуулдаж эхлэв. Үүнтэй холбоотой бололтой, нэлээд бухимдалтай үгийг УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2022.10.17/-ийн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. Тэрбээр "Бид гадаад, дотоод орчиндоо амар цаг үеийг туулж байна. Тэгэхээр гадаад харилцаандаа анхаарах шаардлага гарсан. Гадаад харилцаанд "тайлбар" өгч нэлээд явлаа. Гэтэл эзгүй хойгуур улс төрийн үзэгдлүүд амилсан байна" гэжээ. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ойрд гадаад айлчлал олонтой байгаа юм. Есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн. Есдүгээр сарын дундуур ИБУИНВУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцсон. Есдүгээр сарын сүүлчээр Япон улсын Ерөнхий сайд асан Ш.Абэг үдэх төрийн ёслолд оролцоод ирсэн. Мөн ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр ирээд байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24