М.Тулгат: ҮБХ-ны хурал хүчингүй

2022-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж байгаа. Энэ талаар АН-ын гишүүн М.Тулгат “ҮБХ гэнэт зарлагдав. Хурал зарлагч нь огцорсон дарга С.Эрдэнэ учир миний хувьд энэ хурлыг хүчингүй гэж үзэж байгаа. Харин дотоод улс төрийн шийдвэр гаргахгүй “зөвлөгөөн” гэж үзэж оролцож байна. 8/24-нд Захиргааны хэргийн шүүхээр АН-ын бүртгэлийн гэрчилгээнээс С.Эрдэнийн нэрийг хасах (2017 онд даргаар сонгогдсон бүртгэл) шийдвэр гарсан, мөн 9/27-ны Дээд шүүхийн шийдвэрээр “АН-ыг төлөөлөх эрхтэй болгож өгөөч гэдэг хүсэлтэд шүүхээс татгалзсан хариу өгсөн. Эрдэнэ гэдэг хүн 2020 оны УИХ сонгуулийн ялагдлаар хариуцлага хүлээж дүрмийн дагуу огцорсон хүн, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийгөө дэвшүүлж  хувь хүрэхгүй хувийн санал авсан, дүрмээр бол хангалттай болчихсон дээр нь шүүхээс ийм шийдвэр аваад байгаа нөхөр! Би 2020.07.24-ний Туваан нарын зохион байгуулсан зохиомол ҮБХ-г мөн л дүрмийн бус гэж нөхдийн хамт эсэргүүцсэн, яг л хэлснээр болж, өнөөдрийн намын холион бантангийн эх тавигдсан. Бид алхам бүрээ дүрмийн дагуу, дотоод ардчилалтай, хуулийн дагуу явуулах ёстой. АН дээсэн дөрөөн дээр яваа энэ цаг үед тэр тусмаа. Түүнээс гэнэт өмнөх өдөр нь ҮБХ зарлалаа гээд, шөнө нь ҮБХ даргын асуудал оруулна гээд, хайрцагласан коммунист намын хурал хийгээд явдаг, нэг хүний хувийн компанийн ТУЗ-н даргыг томилох гэж байгаа юм шиг явж болохгүй” гэж байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24