Л.Оюун-Эрдэнийг ямар Ерөнхий сайд гэчихэв ээ?!

2022-10-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Л.Оюун-Эрдэнэ одоогоос жил есөн сарын өмнө, 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайд болж байв. Тэр үеэр жинхэнэ “цочир сонин” үйл явдлууд өрнөсөн. Ердөө ганц нэгхэн хоногийн дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон. Л.Оюун-Эрдэнэ орыг нь залгаж үлдсэн.

Яг үнэндээ түүнийг Ерөнхий сайд болно гэсэн төсөөлөл хэнд ч байгаагүй юм. Яалт ч үгүй У.Хүрэлсүх залгамжлагчаараа тодруулсан. УИХ ч удаалгүй шийдэж өгсөн. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнийг “...Ерөнхий сайдаар ердөө гурван сар ажиллана” гэж байв. Улстөрчид хийгээд улс төрийн мундаг тоймчид, ажиглагчид хэлж байсан юм шүү.

Үнэхээр ч тийм л байдалтай байсан. Ковид тарчихсан. Давж чадах эсэх тодорхойгүй. Монголын Л.Оюун-Эрдэнэ байтугай Хятад, Орос, Америкийн томчууд ч учраа олохоо больчихсон үе. Бас улсын эдийн засаг “ул”-нд буучихсан. Ийм байхад ЗГХЭГ-ын даргаар жил гаруйхан ажилласан туршлагатай Л.Оюун-Эрдэнэд итгэхэд хэцүү.

Дээрээс нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрч хэн билээ дээ. УИХ-ын гишүүн болсоноосоо хойш хэл ам, хэрүүл тэмцэл хийж, шуудхан хэлэхэд улстөржилт л тарааж явсан. Өдөр бүр “микрофон”-ы өмнө зогсоно. Монгол дахь болж бүтэхгүй юмнуудын тухай л юм ярина. Байнга л дуулиан шуугиан дэгдээнэ. ЗГХЭГ-ын дарга болоод ч засраагүй. Ер нь бол Монголын улс төрийн ертөнц,  хууль хяналтын салбарт мөн ч их бужигнаан тарьсан даа.

Ийм л хүн Ерөнхий сайдаар томилогдож ажиллаад өнөөдрийг хүрсэн байгаа юм. МөнЛ.Оюун-Эрдэнэ гэдэг УИХ-ын гишүүн, дараа нь ЗГХЭГ-ын дарга хэн байсан бэ гэдгийг ингэж сануулах болсон нь ч учиртай.

Учитр нь, улстөрчдийн рейтингийг судалж зарладаг МЭК судалгааны байгууллагаас уржигдар 2022 оны аравдугаар сарынхыг танилцуулжээ. Судалгааны багийнхан оролцогчдод “...Та Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү” гэсэн асуулт тавьжээ. Оролцогчид янз бүрээр хариулжээ. Дэмжсэн байна, бас шүүмжилсэн байна.  Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн иргэдийн 34 хувь нь “...Хариуцлага тооцсон”, 25 хувь нь “...Бензин, түлшний үнийг тогтвортой барьсан”, 21 хувь нь “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих шийдвэр гаргасан” 23 хувь нь “...2023 оны төсөвт хэмнэлт хийсэн”, 15 хувь нь “...Шинэ сэргэлтийн бодлого” гэж хариулсан байна. Нөгөө талаас, сөрөг хариулт өгсөн иргэдийн 29 хувь “...Үнийн өсөлт”, 17 хувь “...Попордог”, 16 хувь “...Шийдвэрүүд нь хөрсөнд буугаагүй” гэж шүүмжилжээ. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 6-9 дүгээр сарын хооронд 6.4 байсан рейтинг энэ сард 0.2 пунктээр өсч, 6.6 болжээ.

Бас өчигдөр Монголдоо олны танил хэсэг улс төр судлаач, ажиглагчдын хотын төвийн жижигхэн кафед болсон “дугуй ширээний уулзалт” дээр очиж таарав. МАН, АН, жижиг намууд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газар, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Л.Оюун-Эрдэнэ, 2024 оны сонгууль гээд ёстой л улс төрийн задлан хийж байна. Хөөгөөгүй тул гарсангүй. Яриаг нь сонсов. Тэд Л.Оюун-Эрдэнийг ямар Ерөнхий сайд гэчихэв ээ. Түүний талаар тэдний дийлэнх нь их сонин дүгнэлт хэлж байх юм. Нэг нь хэллээ. “...Л.Оюун-Эрдэнийг хүлээн зөвшөөрөлт бага багаар нэмэгдэж байна. Үйл ажиллагаа нь яалт ч үгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөөр болоод байна. Анхны хүлээлт бол маш бага байсан” гэв. Бас нэг нь “...Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсоноосоо хойш сонинд ч, телевизэд ч, ер нь хэвлэлд зориулсан ярилцлага огт өгөөгүй. “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, ковидын менежмент, яг одоо л гэхэд 2023 оны төсвөөрөө яримаар юм. Тэгэхгүй байна. Зүгээр л яваад байх юм. Энэ нь ковид, дайн гээд ярилцлага өгч амжихгүй байж мэднэ. Эсвэл Л.Оюун-Эрдэнийн тактик байж магадгүй” гэж байна. Дэргэдээс бас нэг нь “...Л.Оюун-Эрдэнэ нэг онцлогтой. Нэг барьж авсан ажлаа заавал үр дүнд хүргэдэг. Дуусгаж байж салдаг. Энэ нь олон нийтийн дунд итгэл төрүүлэх болсон” гэлээ.

Яг үнэнийг хэлэхэд, манийг бодвол улс төрийн “зах”-тай хэдэн хүний заримын хэлсэн дээрх “үг”-тэй санал нийлэхгүй. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол улс төрийн арга заль ихтэй. Одоо төсвийг хар даа, нуль хасалт, таналттай. Үүнийг нь төсвийн реформ гэх хүн цөөнгүй байна. Гэтэл тэрбээр энэ төсөв мэтийн “реформ”-оо хийх гэж л баахан “давхар дээл”-тэй сайдаар засгаа зузаалсан байгаа юм. Тэр нь одоо ойлгогдож байна. Маш товчоор хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ бол Монголын улс төр, нийгмийн 30 жилийн турш зүгээр л яваад ирсэн тогтолцоог “:..Реформ” нэрийн дор эвдэж байгаа этгээд юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 199 (6931)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

9 цаг 1 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 21 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 25 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 28 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 33 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 37 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 46 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 46 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 46 мин