Бэлгийн дарамтын хариуцлагаас улстөрчид мултарч үлдэв

2022-09-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Хэн нэгний хүсээгүй зүйлийг хүчлэх нь дарамт болж хувирдаг. Ингэхдээ үг хэл, үйл хөдлөл, бие махбод, цахим орчин гээд ямар ч хэлбэрээр илэрч болох учраас бүхэлд нь ажлын байрны дарамт гэж нэрлээд буй. Харин ямар арга хэлбэртэйгээс нь хамаарч бэлгийн, сэтгэл санааны, эд материалын, айлган сүрдүүлэх зэргээр ангилан түүнд нь тохирсон хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай. Тиймдээ ч ямар нэг байдлаар ажлын байрны дарамт илрэх юм бол “цаана” нь хэн ч байсан хамаагүй хуулийн өмнө очих ёстой юм. Тэр ч утгаараа үүнтэй холбоотой хууль шинэчлэгдэх бүрт хүчин мөхөсдөж буй иргэнээ хамгаалах хариуцлагын тогтолцоог бэхжүүлж байгаа нь яах аргагүй дэвшил.

Сүүлд л гэхэд Хөдөлмөрийн болон  Төрийн албаны хуулиар ажлын байрны дарамтыг зохицуулж, шийтгэлийг чангаруулж чадсан. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчид ажлын байрны ямар ч дарамт үзүүлж болохгүйг ёс зүйн дүрмээс гадна хуулиар давхар зохицуулж өгөв. Төрийн албаны хуульд зааснаар ажлын байрны дарамт үзүүлсэн бол сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанаас халах, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаар заасан.

Бүр нарийвчилж харвал төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид уучлал гуйлгах,сануулах үүрэг хүлээлгэжээ. Энэ нь шийтгэлийн хувьд хэтэрхий ялгаатай байж болох ч захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажлын байрны дарамт үйлдэх тохиолдол харьцангуй бага байдаг гэж үзсэн аж.

Гэтэл Төрийн албаны хуульд төрийн өндөр эрх мэдэл буюу улс төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалт алга. Уг нь хуулийн төсөл дээр ХЭҮК-оос ажлын байрны дарамт, тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамт учруулсан бол төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс нь бусадтай ижил хариуцлага хүлээлгэдэг байя гэсэн санал хүргүүлжээ. Гэвч яг батлахдаа улс төрийн албан тушаалтанд шийтгэл хүлээлгэх заалтыг авч үлджээ.

Хэдийгээр улс төрийн албан тушаалтан бэлгийн дарамт хүчирхийлэл үйлдсэн бол Зөрчил, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдэг ч хуулийн цоорхой ашиглаад үлдэх нь олон. Хуулийн байгууллага дамжиж, прокурор шүүх дээр очтол зай ч бий. Цаашлаад саарал ордонг нэвтэлж, улстөрчдийн халдашгүй эрхийг хөндөтлөө удна. Энэ зам даанч хол. Зарим тохиолдолд явц дундаа бүдгэрч балраад үлдэх нь бий. Хэрэв дээр дурдсанчлан Төрийн албаны хуульд тусгаж ХЭҮК хянан шалгах эрхтэй байсан бол асуудал огт өөрөөр эргэж мэднэ. Комисст гаргасан иргэний гомдлын мөрөөр нэг бүрчлэн тодруулах, хянах гээд нарийн процесс явагдана. Ядаж л хэргийг шалгах явцад хүний эрх зөрчигдөхгүй байх боломжтой юм.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ажлын байрны дарамт өмнөх жилээс даруй гурав дахин өсчээ. Гэтэл төрд ажилладаг хүмүүс нь хууль тогтоох эрх мэдлээрээ далайлгаж хариуцлагаас өөрсдийгөө мултлах нь хохирлыг илэрхийлж барамгүй хор уршигтай. Ажлын байрны бэлгийн дарамтын улмаас амиа хорлох дээрээ тулсан бодит жишээ ч бий.

Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн 2021 оны судалгаанаас харвал судалгаанд хамрагдсан хоёр хүн тутмын нэг  нь буюу 45.8 хувь нь “ам хэлээр доромжлох” хэлбэрийн хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэлд өртсөн. Эмэгтэйчүүдийн 40.8 хувь нь, эрчүүдийн 31.2 хувь нь “сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл”-д өртдөг гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, “ам хэлээр доромжлох” дарамт нь хувийн хэвшил, төрийн алба эрэгтэй, эмэгтэй  ялгаагүй 40 гаруй хувьтай байгаа нь “ам хэлээр доромжлох”, “сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл” нь бусад хэлбэрээс илүү үйлдэгдэж байгааг харуулна.

Мөн 15 хувь нь буюу долоон эмэгтэйн нэг нь “бие махбодид нь хүрэх, хэт ойртох, наалдах” гэсэн үйлдэлд өртсөн бол 13 эмэгтэй тутам “илэх, үнсэх, таалах, оролдлого хийх” үйлдэлд өртжээ. Харин 25 эмэгтэйн нэг нь “бэлгийн харилцаанд оруулахаар завдах, дайрах” үйлдлийн хохирогч болсон, 92 эмэгтэй “хүчиндүүлсэн” гэж хариулжээ. Гэтэл төрийн албанд энэ нөхцөл байдал маш хүнд байгаа. Төрийн албанд ажиллаж байгаа 3000 эмэгтэйгээс судалгаа авахад долоон хүний нэг нь бэлгийн дарамтын талаар огт мэдлэггүй. Дөрвөн эмэгтэйн нэг ажлын байрны бэлгийн дарамтад нэгээс дээш удаа өртсөн ч тэдний 10 хүрэхгүй хувь нь гомдол гаргасан байх жишээтэй.

Тиймээс бид улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой гомдол хэр их ирдэг, хэрхэн шийдвэрлэдэг талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаас тодруулахад “Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотойгоор Төрийн албаны хуульд улс төрийн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг тусгаагүй нь хууль тогтооход улс төр дэх хүйсийн харьцаа, жендэрийн эрх тэгш байдал ямар байгаагаас шалтгаалж мэднэ. ХЭҮК ирж байгаа өргөдөл гомдлыг хүлээж аваад хүний эрх зөрчигдсөн, бэлгийн дарамт хүчирхийлэл үйлдсэн байвал төрийн албан хаагчийн хүрээнд Төрийн албаны хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой. Үйлчилгээний албан хаагч бол дүрэм журмын дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ. Харин зөрчил, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг комисс шийдэхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гомдол мэдээлэл ирдэг. Үүнийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Сүүлийн зарим нэг жишээнээс харахад хохирогчийн өмгөөлөгчийг олон удаа солих, байн байн дуудаж байцаалт мэдүүлэг авах зэргээр хүний эрх зөрчсөн зарим нөхцөл байдлыг арилгуулах арга хэмжээ авч байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа гэмт хэргүүдийг комисс хянах, процесст нь оролцох боломжгүй. Гэхдээ хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянахыг хичээж байна” гэсэн хариултыг өглөө.

Нэг ёсондоо, төр нь, төрд өндөр эрх мэдэл хашиж байгаа хүмүүс нь үйлдлээрээ үлгэрлэн харуулах ёстой байтал албан тушаалаа ашиглаад цөөн хэдхэн хүнд хуулийн цоорхойгоор таатай орчин бүрдүүлэх нь шударга бус юм. Энэ мэтээр өөрт ашигтай "хөзрөө" гартаа аваад үлдчихдэг зуршил өөр олон хуульд байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 188, 189 (6920, 6921)

 

“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

36 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

10 цаг 45 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

10 цаг 45 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

10 цаг 45 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

10 цаг 45 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

10 цаг 45 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

10 цаг 45 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

10 цаг 45 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 55 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 57 мин