Т.САЙХАН
НӨАТ-ын сугалааг аравдугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн маань дөрөвхөн сарын дотор 50 хувиар буурсан. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх асуудал үүснэ. Одоо бид сугалааны системд шинэчлэл хийсэн. НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон. Мөн одоо уншуулсан баримт болгон сугалааны тохиролд оролцоно. Олон баримт уншуулах тусам хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар болгоны сугалаанд өгөх хожилын сан нэмэгдэнэ" гэлээ.
НӨАТ-ын баримтын сугалааг иргэд олон нийтэд нээлттэй байдлаар явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний үйл ажиллагааг ирэх аравдугаар сарын дундуур Их дэлгүүрт зохион байгуулах юм байна.
Эх сурвалж:www.polit.mn