Ж.Сүхбаатар: Түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна

2022-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр "Энэ удаагийн төсвийн бодлогоор түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Үндэсний хороо түгжрэлийн эсрэг хууль гаргах, авто зам ашигласны төлбөр, машинтай холбоотой татвар зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь авч үзэхээр болж байна. Ард иргэд хэцүү байгаа үед төсвийн бодлогоо анхаарч үзье гэсэн. Энэ асуудлыг ирэх сард багцалж, цогцоор нь танилцуулах үүрэг чиглэлийг авч байгаа.

 Түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл нь ганцхан замын хөдөлгөөнийх бус төрд буй хүнд суртлын болон дүрэм, журмын, сэтгэлгээний ч түгжээс байна.Засгийн газрын хуралдаанаас өгөгдсөн бас нэг чиглэл нь төрийн байгууллага болгон өөрсдөө түгжрэлийн эсрэг ажиллах ёстой гэсэн. Үндэсний хороонд энэ талаарх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг дэмжсэн. Энэ дагуу зарим ажил нийслэлийн байгууллагад хийгдэж эхэлсэн. Тухайлбал хүүхдээ хүргэж өгдөг албан хаагчдаа бүртгээд тэдэнтэй ярилцаж ажлын цагийг уян хатан болгон зохицуулж байна. Ойрын хугацааны түгжрэлтэй холбоотой асуудлуудыг ажлын төлөвлөгөөний хүрээнд хийнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

10 цаг 57 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

10 цаг 57 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

10 цаг 57 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин