Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болжээ

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн есдүгээр сарын 27-ныг "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран өнөөдөр /2022.09.27/жанжин Д.Сүхбаатарын талбайд аялал жуулчлалын үзэсгэлэнг нээлээ.

Арга хэмжээний үеэр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн төлөөлөл Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудад түшиглэсэн аяллын маршрутаа танилцуулахаас гадна энэ салбарын боловсон хүчинг бэлтгэдэг их дээд сургуулиудын 15 орчим төлөөлөл зочлох үйлчилгээний танилцуулга, аяллын зөвлөмж, элсэлтийн талаар мэдээлэл, зөвлөмж хүргэж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай улс 2019 онд гадаадын 500 мянга гаруй жуулчин хүлээн авч байснаар дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого оруулжээ.Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-өөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгөөр аялал жуулчлалын чиглэлээр сургалт зохион байгуулдаг сургуулиудын шилдэг оюутнуудад тэтгэлэг анх олгож байна. Ялангуяа аялал жуулчлалын салбар мэргэжлийн байх ёстой гэдгийг онцлоод, аялал жуулчлалын чиглэлээр Монгол Улсад тодорхой дэвшил гарах цаг хугацаа болсон. Тиймээс ч Монгол Улсад аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх байгаль орчин, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг сурталчлах цахим платформтой боллоо төдийгүй аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн хийнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Монгол Улсад бүх төрлийн аялал жуулчлал хөгжих боломжтой. Гол нь аялал жуулчлалын стратегиа тодорхойлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ боловсруулах шаардлагатай байна. Мөн өвлийн аялал жуулчлалд зориулсан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай” гэж хэллээ.

Түүнээс гадна цар тахлын дараах эдийн засгийг сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлэж, Монгол Улсын Засгийн газраас ирэх 2023,2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад буй. Тиймээс цаашид тус салбарыг цогцоор нь хөгжүүлэх тэр дундаа хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бодлогоор дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлгийг анх удаа санаачлан аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулиудын шилдэг 10 оюутанд гардууллаа.

Энэ жилийн хувьд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас "Rethinking Tourism" буюу “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОЖ, ТӨЛӨВЛӨХ НЬ” уриан дор тэмдэглэж байгаа билээ. Мөн Монголын аялал жуулчлалын 30 жилийн ой тохиож байна.

Эх сурвалж: www.polit.mn

“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

34 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

10 цаг 43 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

10 цаг 43 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

10 цаг 43 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

10 цаг 43 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

10 цаг 43 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

10 цаг 43 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

10 цаг 43 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 52 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 54 мин