21 хоногийн тусгаарлалт хууль бус эсэхийг УДШ маргааш  эцэслэн шийдвэрлэнэ

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Ковид цар тахал анхлан дэгдэх үед гадаадаас ирсэн иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлах байранд тусгаарласан, цаашлаад 14 хоног гэрт нь, нийт 35 хоног тусгаарласан УОК-ын шийдвэр хууль бус эсэхийг шийдвэрлэх Улсын Дээд Шүүхийн шүүх хурал 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр товлогдсон. Үүнээс яг нэг жилийн өмнө буюу 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр Хүний Эрхийн Үндэсний Коммиссоос дээрх шийдвэр нь “Хүний эрхийг зөрчсөн тул зөрчлийг арилгана уу” гэх агуулга бүхий шаардлагыг хүргүүлж байсан юм. “Өмгөөллийн Фиделитас Партнерс” ХХН нь УОКомиссын “гадаад улсаас эх орондоо эргэж ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоногоор, гэртээ тусгаарлан ажиглах хугацааг 14 хоногооор, нийт 35 хоног тусгаарлахаар тогтоосон шийдвэр”-ийг хууль бус болохыг тогтоолгох, түүний улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, маргаан эхлүүлсэн билээ.  

Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхдээ УОК-ын үйл ажиллагааг зөв гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан юм.

Тэгвэл тус хуулийн фирм нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Дээд Шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд энэ дагуу тус маргааныг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ийнхүү зарлаад байна. Онцлоход, тус маргаан нь “Нээлттэй Нийгэм Форум” НҮТББ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй стратегийн өмгөөллийн төсөл юм.   Иргэдийг шалтгаангүйгээр урт хугацаанд тусгаарлах УОКомиссын уг хууль бус шийдвэрийн улмаас 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны арван дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 24.025 хүн тусгаарлах байранд ажиглалтад байсан гэх тоо баримт бий. 

Нэмж хэлэхэд, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч УОК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, нэхэмжлэлийг гардаж авах, хариу тайлбар гаргах болон нотлох баримтыг шүүхэд хүргүүлэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 5 сарын хугацаанд удаашруулсан. Шүүх шийдвэрийг бичгээр гаргах хуулийн хугацааг мөн адил хэтрүүлж шүүх хуралдаанаас хойш 40 хоногийн дараа гаргаж байсан аж.

Эх сурвалж: www.polit.mn

Ddavaa
Kovidiig tarhaahgui baihad irgenii uurgee bieluulj Zaria erhiig hyazgaarlah shiidver gargahgui yum bol Ontsgoi komiss gej baihiin Utah uchir yuu ve? Geriinhee baraag l harj baival tusgaarlalt ch yaamai bailaa daa Deed shuuhed eere shiidverleh asuudal alga uu?
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын тө

3 цаг 42 мин
Утаа бол геноцид, Улаанбаатарын бүх хүн хохирогч нь!

Утааны албан ёсны сонсгол өнөөдөр эхэлнэ. Гэхдээ утааны сонсгол болохоосоо өмнө

4 цаг 2 мин
Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!

2025 оныг “...Үндэсний баялгийн сан тойрсон үндэсний тулаантай жил болно” гээд байсан нь үнэн болж таарав

4 цаг 2 мин
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

20 цаг 18 мин
Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ

Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ

22 цаг 23 мин
Монгол Хьюндай эмнэлэгт ирж үнэгүй үзүүлж, зөвлөгөө аваарай

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд байгаа Монгол Хь

2025-01-31
ОХУ-ын Тээврийн дэд сайд А.Н.Шилог хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын

2025-01-31
Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа

2025-01-31
Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр

2025-01-31
Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

2025-01-30