Монголын Либерал намын намын даргаар Э.Оргилыг бүртгэжээ

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлүүд, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг тус намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлүүдийг хэлэлцжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар эдгээр өргөдөл, хүсэлт, албан бичгүүдийг нэгтгэн хэлэлцээд, Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өмнө гаргасан тогтоолуудад заасан зөрчил арилаагүй хэвээр байна гэж үзэж, хүсэлтүүдийг тус тус хангахгүй, бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэсэн байна. Мөн Монголын Либерал намын ээлжит тавдугаар Их хурлаар намын даргаар Э.Оргилыг сонгосныг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг хэлэлцээд, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцэж байна, зөрчилгүй хэмээн үзэж бүртгэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

11 цаг 50 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

11 цаг 50 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

11 цаг 50 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин