"Д.Сарангэрэл сайдыг огцруулах шийдвэр гаргалаа"

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг улны айл гэр нэрлэсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монголын нийт ард түмний өмнөөс хүлцэл өчье. Д.Сарангэрэл Засгийн газрын гишүүний хувьд Үндсэн хууль зөрчсөн учир Ерөнхий сайд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргалаа гэв.

Мөн хариуцлагагүй, ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан гэдгийг тэрбээр хэллээ.

Ерөнхий сайд МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж УИХ, ЗГ-т сонгогдон ажиллаж буй улс төрчидтэй хариуцлага, ёс зүйн гэрээ хийдэг. Наймдугаар сарын 30-нд шинэ сайд нар албан ёсоор ажилдаа томилогдсон өдөр тус гэрээг үзэглэсэн байдаг. Тус гэрээний дагуу Д.Сарангэрэл сайдын асуудал шийдэгдсэн гэдгийг тэрбээр хэллээ. 

Тэгвэл дараагийн сайд томилогдох хүртэлх хугацаанд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны ажлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

11 цаг 46 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

11 цаг 46 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

11 цаг 46 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин