Х.Тамир:Их сургуулийн багш нар докторын зэрэгтэй байхыг хуульчилна

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиудад ямар зохицуулалт хийх талаар Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас тодрууллаа.

Тэрбээр “Олон улсад докторын зэрэг хамгаалсан багш ажиллуулдаг жишиг тогтсон. Монгол Улсын хувьд дотоодын томоохон их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан тохиолдолд багшилна гэсэн шаардлага сүүлийн жилүүдэд тавьж байна. МУИС, ШУТИС, МУБИС-ийн багш нарт тус шааардлагыг тавиад эхэлсэн. Үүнийг бид цаашид эрхзүйн бичиг баримтын түвшинд баталгаажуулахаар ажиллана.Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар их, дээд сургуульд 4000 багш ажиллаж байна. Эндээс 1300 багш докторын зэрэгтэй. Үлдсэн 2700 багш магистрын зэрэгтэйгээр ажиллаж байна гэж ойлгож болно. Дээд боловсролын байгууллагын шалгуур шаардлагад докторын зэрэгтэй байх шаардлага тавьж байгаа.Өнөөдрийн  байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд докторын зэрэгтэй багшгүйгээр докторын сургалт явуулж байна. Иймд докторын зэрэг хамгаалсан багш нарыг цагаар авч ажиллуулж байна. Үүнээс үүдэн нэг багш хэд хэдэн сургуульд зэрэг багшлах болсон. Үүнийг бид чанаржуулахад чиглэсэн бодлого явуулах ёстой” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

11 цаг 21 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

11 цаг 21 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

11 цаг 21 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин