НДЕГ:Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо зургаан хувиар нэмэгджээ

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 48 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 742.5 мянган ажиллагч хамрагджээ.

НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (6.1 хувь), өмнөх улирлынхаас 1.4 (3 хувь), ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 44.3 (6.3 хувь), өмнөх улирлынхаас 24.8 (3.5 хувь) мянгаар нэмэгдсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн энэ оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 742.5 мянган ажиллагчийн сарын медиан цалин 1160.2 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлынхаас 93.6 (8.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1544.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 214 (16.1 хувь) мянга, өмнөх улирлынхаас 94.4 (6.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар эрчүүдийнх 1.7, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байгаа аж. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу нэг сая төгрөг. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны хоёрдугаар улиралд 2015 оныхоос 77.8 хувиар нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.6 хувиар нэмэгджээ.

Үндэсний статистикийн хороо мэдээлснээр, НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 22.8 хувь, харин гурван саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу найман хувьтай байна.

Эх сурвалж:www.polit.mn

“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

30 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

10 цаг 39 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

10 цаг 39 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

10 цаг 39 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

10 цаг 39 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

10 цаг 39 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

10 цаг 39 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

10 цаг 39 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 49 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 50 мин