Жилд 80 мянган нохой, муур устгахад 1.8 тэрбум төгрөг зарцуулж байна

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барив. Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны тухай бие даасан хуультай байна. Гэтэл манай улс гэрийн тэжээвэр амьтан болон хүн хоорондын харилцааг огт зохицуулж байгаагүй гэв. Албан бус судалгаагаар нийт өрхийн 25 хувь нь буюу гэр хороололд амьдардаг өрхийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай. Үүнээс гадна 2021 онд улсын хэмжээнд 320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэдэг судалгаа гарчээ.

“Үржил хязгаарлах мэс ажилбар хийлгээгүй амьтдын тоо толгой хэрхэн өсдөг талаарх судалгаанд нэг нохой жилд дунджаар 16 гөлөг гаргалаа гэхэд гурван жилийн дараа 512 болтлоо өсдөг. Муур жилд дунджаар 24 зулзага гаргадаг бол тооцвол гурван жилийн 11800 болтлоо өсдөг тухай дурдсан байдаг. Гэтэл манай улс эзэнгүй амьтны эсрэг зөвхөн буудаж устгах арга хэрэглэдэг. Энэ ажилд нийслэлд жилд 1.2-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг. Ийм хэмжээний хөрөнгөөр жилд 100 мянга гаруй нохой, муур устгахаар төлөвлөдөг ч бодит байдал дээр 80-90 мянгыг устгадаг байна. Харин цаана нь үлдсэн нь дээр дурдсанчлан өсөж үржиж байдаг. Тиймээс буудаж устгах арга замыг шийдэх шаардлагатай болсон” гэж Азтай савар ТББ-ын залуус хэллээ.

Хуульд:

-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаална.

эрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалахыг хуулиар зохицуулж өгнө.

үр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах болон эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна.

Эх сурвалж: www.polit.mn

“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

20 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

10 цаг 29 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

10 цаг 29 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

10 цаг 29 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

10 цаг 29 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

10 цаг 29 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

10 цаг 29 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

10 цаг 29 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 39 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 40 мин