"Монгол хүн таны төлөө-2022" Хэрэглэгчийн эрх

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 18 мин унших

Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд тулгамдсан гол асуудлуудын гарцыг боловсруулж, дөрвөн том зорилт дэвшүүлэн Засгийн газрын санал болгож тавьсан. Хэдийгээр санхүүгийн чадамжгүй ТББ боловч бидэнд асуудлыг шийдэх ухаалаг гарц байна. Үүнийг өнөөдөр одоо, ирэх онд хийхгүй юм бол оройтно…

 

Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч, МУ-ын гавьяат хуульч Ц.Оюунбаатар: Бидний хэрэгжүүлж буй зорилт улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг  шийдэх гарц нь болно

 

-Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага 32 жилийн түүхтэй, өөрийн гэсэн хуультай, 21 аймаг 330 сум, нийслэл дүүргийн хэмжээнд салбартай томоохон ТББ юм. Нийгмийн тулгамдсан  асуудлуудыг бид шефлэн авч ажиллая хэмээн санаачилга гаргаж, хөтөлбөрөө боловсруулж төр засгаас дэмжлэг хүсэж байна. Үүнд: 

Хуванцар хог хаягдлын шинэ менежмэнт бий болгох

Монголд төдийгүй дэлхийд тулгамдсан асуудал бол хуванцар хог хаягдал. Иймд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр бариулах санаачилга гаргаж, улмаар өндөр хүчин чадалтай орчин үеийн үйлдвэр бариулж ашиглалтанд оруулах хууль эрх зүйн болон, ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын чухал асуудлуудын нэг.  Цагт 3500 кг хог хаягдлыг боловсруулах хүчин чадалтай Итали тоног төхөөрөмжөөр тоноглосон энэ үйлдвэр Монголдоо анхдагч юм. Монголын 3.5 сая хэрэглэгчийн эрүүл мэнд амь нас, эх орон газар шорооны бүрэн бүтэн байдал экологийн тэнцвэрийг хадгалахын төлөө, хийж буй бодит ажил, нэн том хөрөнгө оруулалт юм.

Манай хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага төр засгийнхаа бодлогыг дэмжиж, нийгэмд шаардлагатай нэн тулгамдсан асуудлыг өнөөгийн боломжит хэлбэрээр түргэн шуурхай шийдэх гарцыг хайж, санаачлан хийж хэрэгжүүлснээр нийгэмд ТББ-ын цоо шинэ хандлага, үүрэг хариуцлагыг үүрэх эхлэлийг тавьж байна... 

Гэвч бидэнд өнөөдөр хуванцар хог хаягдлаа цуглуулах, хадгалах, пресслэх тээвэрлэх техник хүч дутмаг байна.  Тиймээс прессний машинуудыг төр төсвөөс зардал гарган шийдвэрлэхийг санал болгож байна. Энэ талаар Засгийн газар, ХХААЯ болон БОАЖЯ-нд албан ёсоор санал тавиад байна. Төрийн бус байгууллагын оролцсон энэ том бүтээн байгуулалтыг төр маань дэмжих зайлшгүй шаардлагатай.  Ойрын хугацаанд хөрөнгө оруулалт хийх саналыг тавьж техник хэрэгслийг авах хэрэгтэй байна. Гэхдээ хог хаягдлын талаар санаачилсан бусад ажлуудаа яриад орхих биш, улсын хэмжээнд бүрэн хэрэгжүүлэх талаар байнга сурталчилж, иргэд хэрэглэгчдийнхээ ухамсарт суулгаж идэвхтэй ажиллах нь чухал юм.     

Ногоон хувьсгал, Хүнсний аюулгүй байдал

Засгийн газар тогтоол гаргаж  ЖДҮДС-аас айл өрх бүрт зээл олгож “Өрх бүрт хүлэмж-эрүүл хүнс” аяныг дэмжиж бүх нийтийн үйлс болговол жинхэнэ ногоон хувьсгал болох юм. Бидний нэг том зорилт бол органик ногоогоор улс орноо хангахад чиглэсэн. Үүний тулд 2021 оноос манай хамт олон “Ногоон хөгжил- Ногоон хувьсгал - Өрх бүрт хүлэмж” хөдөлгөөнийг өрнүүлээд ажиллаж байна. Бидний хийсэн судалгаанаас үзвэл өрх бүр зусландаа, хашаандаа 0.07 га газартаа хүнсний ногоо тарих  хүсэлтэй байна. ЖДҮДС-ын зээлээс өрх бүрт 1-2 сая төгрөгийн зээл олгох юм бол хүлэмжтэй болж нарийн ногоо тарьж, хашаандаа алим жимс ургуулах зэргээр шууд үр ашгаа өгнө.  Иргэд эхлээд заавал дөрвөн улирлын хүлэмж барих шаардлагагүй, зуны хүлэмжтэй болж түүндээ хүнсний ногоогоо тарьж турших, суралцах хэрэгтэй.

Энэ зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадвал урд хөршөөс орж ирж буй гарал үүсэл тодорхойгүй, химийн бодисоор бордсон, удаан хадгалалтын бодис шингээсэн хортой хүнсний ногоог бүрэн хааж, хэрэглэгчид Монголынхоо эрүүл хөрс шороонд тарьсан зөв технологиор ургуулсан ногоогоор хангагдах боломж ойрхон байна. Гадагшаа урсах доллар, төгрөгийн урсгалыг хааж, Хавдар судлал, Халдвартын эмнэлгүүдээр багтахгүй байгаа өвчтөнүүдээ эрүүлжүүлж, урьдчилан сэргийлэх эдийн засагтаа ч хэмнэлт гаргах ач холбогдолтой. Энэ нь мөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хүнсний аюулгүй байдлын асуудал мөн.

Өрхийн аж ахуй эрхлэгчид эрүүл ногоо тарьдаг, химийн элдэв  бордоо хэрэглэдэггүй, ашгийн төлөө явдаггүй...

Түүнчлэн иргэд Засгийн газраас авсан зээлээ тарьсан ногоогоороо төлчихнө.  Гарал үүсэл тодорхой монгол ногоогоо худалдаа нийтийн хоолны газруудад нийлүүлснээр зээлээ төлөх боломжтой. Энэ зөв гаргалгаа, харин нийтийн хоол худалдааны газрууд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой бичиж, ил тод байлгах нь зүйтэй. Жишээ нь, ресторан хоолны цэсэн дээрээ тухайн аймаг сумын тарьсан тийм ногоо гэж тодорхой бичиж байхыг хуульчилж, үүнийг Нийслэл, аймгийн засаг дарга захирамж гаргаад шийдвэрлэж болно. Ерөнхий сайд шинээр томилогдсон ХХАА-н сайд нар энэ асуудлыг анхааралдаа авна гэдэгт бид найдаж байна. Мөн хүлэмжээс гадна өрх бүр газар хашаандаа 5-10 мод тарьж Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Нэг тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ оруулан агаар усныхаа экологийн тэнцвэрт ариун байдлыг сэргээж, хойч үеэ эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх болно. Үүнийг иргэдэд үүрэгжүүлэх, хууль журам гаргаснаар бүрэн шийдвэрлэнэ.

Хэрэглэгч өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалдаг болох ёстой

Хэрэглэгчийн эрх ашгийг зүй зохистой хамгаалахын тулд иргэдийг хэрэглэгчийн боловсролтой болгох явдал юм. Хэрэглэгчдийг соён гэгээрүүлж ухаалаг хэрэглээнд сургах, үүний тулд хэрэглэгчийн боловсролыг шат дараатайгаар хийх, боловсролын тогтолцоог дээшлүүлж эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай 3,5 сая иргэн, хэрэглэгчид өөртөө анхаарал тавьж хэрэглээгээ зөв сонгон, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж, мөнгө санхүүгийн хохирол амсахгүй байх бүрэн мэдлэгтэй болох ёстой юм. Үүнд тодорхой шинэ мэдлэг олгох, бүтээгдэхүүний талаар  үнэн зөв мэдээлэл өгөх, улмаар хэрэглэгчдээ соён гэгээрүүлэх хэрэгтэй. Хэрэглэгчид өнөөдөр олон улсын хэмжээнд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний шошгын тэмдэг, тэмдэглэгээ, кодыг ч сайн мэдэхгүй байна, судлахгүй, хаяг шошгыг харахгүй харсан ч ойлгохгүй байна. Үүнээсээ болж хохирдог. Нийгэмлэгүүдийн ажилтнууд идэвхтнүүд хэрэглэгчдэд мэдлэг, мэдээлэл тогтмол өгч, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулж, эрүүл мэнд ариун цэвэр ахуйн хэрэглээний заавар журам танилцуулж, сурталчилгаа танин мэдэхүйн ажил хийх зэргээр хүнс барааны төвлөрсөн зах төвүүдийн доголдолтой үйл ажиллагааг шалгаж, бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулж, шаардлага хүргүүлж  төрийн байгууллагатай хамтран арга хэмжээ авч дутагдлыг засуулж байгаа нь бүгд хэрэглэгчийн боловсролд зориулж байгаа хэрэг.

Эрх зүйн шинэчлэл хэрэгтэй

Адууны баримал хөшөө дурсгал босгохоосоо өмнө шийдвэрлэх асуудал байна. МХЭАХН хуультай хамрах хүрээ цараа том эх орон даяар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Монголын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль өнөөдөр тус байгууллагын эрх зүйн чадамжийг бүрэн хангаж чадахгүй байна.  Евро стандартын шаардлагад нийцүүлсэн хуулийн төслийг бид  2017 онд өргөн барьсан, мөн 2021 онд шинэчилсэн. Эрх зүйн шинэчлэл хийж, төрийн байгууллагын зарим үүргийг албан ёсоор Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагад өгөх болсон, Хүнсий аюулгүй байдлын асуудалыг улс орны хэмжээнд сум баг бүрт хүрч хяналтаа тавьж хэрэгжүүлэх боломжтой. ШӨХТГ-ын хүн хүч хүрэлцэхгүй байна, Бидэнд санхүүжилтийн асуудал шийдэж өгвөл хэрэглэгчийн байгууллагын идэвхтэн сонгуультан хүнсний аюулгүй байдлыг хариуцаад шийдвэрлэж байх бүрэн чадвартай. Одоогоор манай байгууллага, орон нутгийн ХЭАХН-үүдийн дарга нар өөрсдөө зардлаа гаргаж ажлаа явуулж байна. Үүнийг өөрчлөх цаг болсон.

 

МХЭАХНҮХ-ны дэд ерөнхийлөгч Д.Тогтохбаяр: Төрийн бус байгууллага юу хийж чадахыг бид харуулахыг зорьж байна…

 

-Олон улсын байгууллагын гишүүнчлэлтэй, долоон  тэрбум гаруй хүний төлөө ажилладаг энэ том байгууллагын нэг бүрэн эрхт гишүүн бол манай улсын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага.

Монголын хэрэглэгчийн байгууллагуудын удирдах ажилтны “Мандал- 2022” улсын зөвлөгөөн энэ сарын 7-9- ний хооронд Дундговь аймагт болж өндөрлөлөө.  Тус зөвлөгөөний гол зорилго нь МХЭАХНҮХ-ны  “Хөгжлийн стратеги-2030”, Үндэсний Холбооны 2022-2025 онд хэрэгжүүлэх ажил, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл явц  болон байгууллагын санхүүгийн бодлого, удирдлага зохион байгуулалтын чадамжийг дээшлүүлэх менежмэнтийг боловсронгуй болгох, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, хөрш орнууд болон уламжлалт харилцаатай олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. Мөн Д.Энхтуяа даргатай Дундговь аймгийн ХЭАХН- ийнхэн ирэх гурван жилд багтаж ажлаараа Улсын тэргүүний нийгэмлэг болох зорилт дэвшүүлснээ танилцуулж үүрэг амлалт авсан нь хэрэглэгчийн байгууллагын хувьд анхных нь боллоо.

Аймгуудын нйигэмлэгүүд өөрийн орон нутагтаа хийдэг брэнд болсон онцлогтой бүтээгдэхүүнээ биет болон биет бусаар танилцуулж  батламж авлаа. Энэ нь үзлэг шалгалт үзэсгэлэн уралдаан биш, харин үнэхээр оновчтой шинэ бүтээл мөн үү, шинжлэх ухааны үндэслэлтэй юу, тогтмол үйлдвэрлэж чаддаг уу, олон түмэнд хэрхэн танигдаж ямар үр дүнгээ өгсөн бэ гэдгээр нь шалгаруулж, тусгай батламж олгосон нь МХЭАХНҮХ-ноос хэрэгжүүлж буй брэндийг баталгаажуулсан анхны үйл явдал юм. Хэнтий аймгийн ХЭАХН-ийн дарга С.Шагдарсүрэнгийн танилцуулсан “Буриад талх”, Хөвсгөл аймгийн ХЭАХН-ийн дарга Ш.Цэндбаярын нэрэмжит шагналт Б.Цэцгээгийн  танилцуулсан олны танил “Тайга” цайны брэнд байв. Мөн бусад аймгуудын шилмэл бүтээгдэхүүнүүд болох мах махан бүтээгдэхүүн, цагаан идээний төрлүүд, цагаан идээгээр суурилан хийсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэрэг хэрэглэгчдэд эрэлт хэрэгцээ ихтэй болсон гол бүтээгдэхүүнүүдэд батламж олголоо.

Ерөнхийлөгч Ц.Оюунбаатарын санаачилснаар нийгэмд огт өөр хандлага төлөвшүүлэхийн тулд  бид 30 жилийн ойгоороо өвөрмөц дөрвөн том зорилтыг дэвшүүлэн тавьсан. 

Манай Хэрэглэгчийн байгууллагын хувьд нийгэмд огт өөр эерэг хандлага төрүүлэх, түүнийг хэвшүүлэх зорилготой. Тиймээс ч бид иргэний нийгмийн байгууллагын хэмжээнд төр түмэнд хэрэгтэй тустай юу хийж болох, улс оронд тулгарсан хүнд асуудлуудыг шийдэх, нэг ёсондоо төрийн зарим ачааг нуруундаа үүрэх зорилго тавьж, Хэрэглэгчийн байгууллагын хувьд  юу хийж чадахаа харуулах хэмжээнд ажиллахаар зорьсон. Энэ хүрээндээ дээрх дөрвөн том зорилтыг дэвшүүлэн төр засгийн хэмжээнд санал болгоод байгаа билээ. Монголын Хэрэглэгчийн байгууллагын хууль эрх зүйн орчныг нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Цаг үеийн шаардлагаар Хэрэглэгчийн байгууллагын эрх зүйн чадамжийг дээшлүүлээд өгвөл бидний зорилт, зорилго саадгүй биелж, гурван сая гаруй хэрэглэгчдээ хүрч ажиллах, тэдний эрхийг бүрэн хамгаалах чадвартай болно. Манай хуулийн төслийг УИХ- аас удаа дараа буцаасан, одоогийн төслийг хэлэлцэх, батлуулахад хөдөө орон нутаг нийслэлийн тойрог бүрээс сонгогдсон УИХ-ын гишүүд санаа тавьж, идэвхтэй оролцож, МХЭАХНҮХ-той хамтран ажиллах нь нүдээ олсон ажил болно гэдгийг бид зөвлөгөөнийхөө шийдвэрт тусгалаа.            

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны удирдах ажилтнуудын “Мандал-2022” зөвлөгөөнөөс гаргасан шийдвэр

Монголчууд бид дэлхийн улс орнуудын шинэ эриний хөгжлийн хурдтай зэрэгцэн явахыг эрхэмлэж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах их үйлсийн манаанд 30 гаруй жил зогсож түүхэн үүргээ цэгнэн дүгнэж, иргэний нийгмийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн дагуу эх орныхоо хөгжил дэвшилд төр засгаас гаргасан бодлого, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, төрийн зарим ачаанаас үүрэлцэж бодитой хувь нэмэр оруулах зорилгоор зөвлөлдөх уулзалтанд оролцогчдоос дараахь шийдвэрийг гаргаж байна.

Хэрэглэгч олон түмний эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг нь шинэчлэх үйлсэд идэвхтэй оролцох.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчлэн найруулгын төсөлд зөвлөгөөнөөр хэлэлцсэн саналууддаа үндэслэн хэрэглэгч иргэд олон түмний дуу хоолойг нэгтгэн албажуулж, тойргоос сонгогдсон гишүүддээ нэн даруй хүргэх. Уг арга хэмжээг үндэсний холбооны болон нийгэмлэгүүдийн удирдах зөвлөл, ажлын алба, ШӨХТГ-ын дэмжлэг оролцоотой зохион байгуулж УИХ-д өргөн барих

30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дэвшүүлсэн 2025 он хүртэлх дунд хугацааны зорилтуудыг ажил хэрэг болгон эрчимжүүлэх.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр өмнө гаргасан уриалгынхаа дагуу хашаа, зуслангийн болон эдлэн газартаа мод тарьж ургуулах, хүнсний ногоо тариалсан мөн хүлэмжтэй, дэмжлэг авахыг хүссэн айл өрхийн судалгаа бүртгэлийг нэгтгэн гаргаж, аймаг дүүрэг сумдын ИТХ, засаг даргад танилцуулах.

Энэ нь Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт орсон төдийгүй ажлаа дүгнүүлэх үзүүлэлт  болсон тул засаг захиргааны байгууллагын шууд дэмжлэгийг авч хамтран ажиллах, Ногоон хот суурин хөдөлгөөнийг өрнүүлэх. Энэ судалгааг улсын хэмжээнд нэгтгэн гаргаснаар үйл ажиллагааны явцаа төр засагт  танилцуулж зарлиг шийдвэр гаргуулах зэрэг бодит ажлыг хийхээр төлөвлөж байна.

Олон улсын Хэрэглэгчийн байгууллагаас сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад уриалж гаргасан Хуванцар хог хаягдлаас ангижрах хөдөлгөөнийг Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогодоо (5.3-заалт) хэрэгжүүлэхээр тусгасан.

 Одоогоор дэмжиж, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан Итали улсын өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмж бүхий цагт 3500кг хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах “Сорема” үйлдвэрт аймаг, орон нутаг, дүүргүүдээс татан авч нийлүүлэх ажлыг зохион байгуулна. Нэгэнт эхлүүлсэн энэ үйл ажиллагаанд төр засгийн зүгээс дэмжлэг авч преслэгч тоног төхөөрөмжийг дүүрэг сум бүрт захиалгын дагуу нийлүүлэх, өөрсдөө хяналт тавин ажиллах.

Үндэсний холбооноос удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулна.

Аймаг, нийслэл, мэргэжлийн салбарын нийгэмлэгүүд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйлсэд мэдлэг чадвараа зориулж ажиллах залуу, дунд үеийн идэвхтэн сонгуультнуудаар эгнээгээ өргөжүүлж тэдэнд зөвлөн хамтран ажиллах шаардлагатай байна.

 

МХЭАХНҮХ-ны удирдах ажилтны “Мандал 2022” зөвлөгөөнд оролцогчид Дундговь аймаг. Сүм Хөх Бүрд

Завхан аймгийн ХЭАХН-ийн дарга Э.Гүндсамбуу: ОЛОН НИЙТЭД ЗӨВ ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА 

-Хэрэглэгчийн байгууллагын хөдөөгийн нөхцөл их өөр. Хэрэглэгчийн байгууллагаа олон нийтэд бүрэн хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ажил үүргээ олон нийтэд мэдрүүлдэг байх нь чухал байна. Бид эрх зүйн чадамжтай байх ёстой ч энэ нь өнөөдөр хангалтгүй байна. Мэдлэг дутуугаас олон хэрэглэгчид хохирч байна, Төр зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх хандлагын дагуу ажиллаж, бид юуг нь хийж болох вэ гэдгийг бодож боловсруулаад гаргаж тавимаар байна. Ямар нэг ажлыг 21 аймаг зэрэг сурталчилж, хэрэгжүүлж байвал үр дүн илүү байна. Ялангуяа Эрүүл мэндийн яаманд хандаж, манай салбар болгоны төлөөлөл  саналын эрхтэй оролцдог болохыг албан ёсоор тавих хэрэгтэй байна…

Хөвсгөл аймгийн ХЭАХН-ийн дарга,  Ш.Цэндбаярын нэрэмжит шагналт Б.Цэцгээ: САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА  

-Засаг даргын Тамгын газартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр ажилладаг байсан ч сүүлийн үед санхүүгийн боломж сайн  шийдэгдэхгүй байна. Иргэдийн эрх зөрчигдсөн санал гомдлыг сайтаар авдаг. Хууль эрх зүйн орчин муу, санхүүгийн чадамжгүй зэрэг нь гол бэрхшээл болж байна. Аймаг маань 24 сумтай, бид сум руугаа өөрийн зардлаараа л явдаг. Эрүүл мэндийн салбар зөвлөл рүү орж ажиллах шаардлага амьдралаас урган гарч байна. Бидэнд дэмжлэг их дутаж байна. Орон нутагт бид засаг дарга, иргэдийн хуралд асуудлаа тавьдаг ч төдийлөн амжилттай шийдэгдэх юм ховор байдаг.

Дундговь аймгийн ХЭАХН-ийн дарга Д.Энхтуяа: ИРЭХ ГУРВАН ЖИЛД УЛСЫН ТЭРГҮҮНИЙ НИЙГЭМЛЭГ БОЛНО

-Бид ирэх гурван жилд багтаж ажлаараа Улсын Тэргүүний нийгэмлэг болох зорилт дэвшүүлж үүрэг амлалтаа авлаа. Манай Гурвансайхан сум нийтэд танигдсан хэрэглэгчийн таашаалд нйицсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ шалгарч “Үндэсний брэнд бүтээгдэхүүн-Ажил үйлчилгээ”-ний гэрчилгээ хүртлээ. Саяхан бид  “Дундговь-Түншлэл 2022” үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагчаар ажиллалаа. Гол зорилго нь Нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг олонд  таниулах ажлын эхлэл байсан үүнийгээ ч  амжилттай хэрэгжүүллээ.

Говьсүмбэр аймгийн ХЭАХН-ийн дарга Х.Чулуунбаатар: ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ШААРДЛАГАТАЙ

-Манай ундны усын эх дээр уурхай баригдчихсан, цэвэр усны асуудлаар  хэрэглэгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаад бид зохих тэмцлийг хийлээ. Бүтэн жилийн турш махны үнийг бууруулах зохих төвшинд барих бодлогоор ажиллаж  амжилтанд хүрсэн. Ногооон хувьсгал, тэрбум модны хүрээнд ажиллаж тодорхой ажлуудыг хийсэндээ урамтай байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлгөөний аян болон хог хаягдалтай тэмцэх, дахин боловсруулах асуудлаар хийсэн уулзалтанд оролцож санал бодлоо хэлж хамтран ажиллалаа. Манай Говьсүмбэрийнхэн уул уурхайн зам тээврийн улаан тоосон дунд амьдардаг, амьсгалын замын өвчлөл улам ихэсч байна. Анхаарах асуудал их байдаг. Бидний ажил энэ оны хувьд амжилттай болж олондоо танигдаж байгаад бид урамтай байгаа. Хүнсний аюулгүй байдлын хувьд  манай дотоодын бүтээгдэхүүнүүд ч гэсэн эрүүл мэнд амь насанд аюултай болж байна. Хөдөө орон нутагт ураны агууламжтай мах, гашилгахгүйн тулд химийн бодис хийсэн сүү, азотын бордоо болон нитрит ихтэй ногоо жимс их гарч байна. Бүтээгдэхүүний химийн орц хольц,  нитратыг шалгадаг багажийг айл өрх бүрт хэрэглүүлмээр байна. Төр засаг үүнд тодорхой анхаарал тавьж болмоор санагддаг.

Өмнөговь аймгийн ХЭАХН-ийн дарга Б.Бат-Эрдэнэ: ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛЖ ЧАДЛАА 

-Бид энэ жил хог хаягдалгүй хот болох зорилгоор түлхүү ажиллаж байна.  Аймгийнхаа Хот тохижуулах газартай хамтран ажиллаж, хог ачих машин түрээсээр ажиллуулах нь зөв шийдвэр болов.  Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах нь өнөөгийн чухал зорилт. Гэвч хог хаягдлаа цуглуулах, пресслэх, ачиж тээвэрлэхэд хүн хүч техник дутаж, ноцтой бэрхшээл тулгардаг. Мөн бидэнд өнөөдөр хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. Бид аливаа зөрчлийг шалгаж акт тавих эрхгүй, хугацаа нь дууссан барааг хурааж авах эрх алга, хууль эрх зүйн ямар ч чадамжгүй байна. Аймаг нийслэл дүүрэг сумдуудад хуванцар болон цаас хаягдлыг преслэгч төхөөрөмжийг төсвөөс санхүүжүүлэн шийдвэрлэж өгвөл энэ төрлийн хог хаягдлан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэдгийг амьдрал харууллаа.

 

ХЭРЭГЛЭГЧИЙН БАЙГУУЛЛАГА КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД

 

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, Коронавирусын халдварын эсрэг Нийслэлийн эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж байгаа бүх нийтээр вакцинжуулах дархлаа тогтоох, нэмэлт вакцинжуулалтанд нийт иргэдийг хамруулах ажлыг хэвлэл мэдээлэл, Хэрэглэгчийн байгууллагын сүлжээ, Нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг 120 сумын иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах зорилготой ажилласан. Үүнд:

1. Монголын Хэрэглэгчдийн байгууллага нийслэл, дүүргүүдийн болон аймгуудын хэрэглэгчийн байгууллагын менежер, дарга 80 хүнийг “Улаанбаатар хотод нэгдсэн сургалт семинарт ирүүлэн  2 өдрийн 16 цагийн сургалт зөвлөгөөнийг 2021 оны 12 сарын 03 аас 05-ны өдрүүдэд зохион байгуулав.

2. Мөн "Хэрэглэгчийн Эрх" сонины шинэ дугаарт цар тахлын аюул түүнээс урьдчилан сэргийлэх бодлогыг тусгаж 5000 хувийг хэвлэн нийслэлийн болон хөдөө нутгийн иргэдэд 3000 хувийг үнэ төлбөргүй тараасан.

ОХУ-ын чанартай вакцинд хамруулах хөдөлгөөнийг улс орон даяар уриалж аж ахуйн байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилсаны дотор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Трафигура ХХК, Манлай говь ХХК “Хүний эрх шудрага ёс” төв, “Говийн хөгжлийн төлөө” ТББ уудын Нэгдсэн Холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан.

3. Нийслэлийн иргэдийг цар тахлын эсрэг 3 дахь тунд хамруулах уриалгыг боловсруулж TV-9 телевиз болон нийслэлийн 9 дүүргийн хэрэглэгчийн байгууллагын нүүр хуудас болон сошиал сувгуудаар төлбөртэй явуулж олон нийтэд  ухуулан таниулах олон удаагийн тогтмол постерууд бэлтгэн цацсан. Энэхүү уриалгыг 3-7 хоногийн давтамжтайгаар нийслэлийн фэйсбүүк хуудас ашигладаг нийт иргэдэд удаа дараа boost хийн хүргэсний үр дүнд 70 гаруй мянган иргэд шууд үзэж уриалгатай биечлэн танилцсан. Харин Төр Засгийн бодлогыг улс төрийн болон хувын таагүй харилцааны улмаас байнга шүүмжилдэг цөөхөн тооны сошиал хэрэглэгч эсэргүүцсэн сэтгэгдэл нь 20 орчим байсан болно. Тухайлбал, Монгол хүнийг вакцинаар хордуулж байгаа гэсэн агуулгатай ганц нэгэн байсныг дурьдах нь зүйтэй.

4. Нийслэлийн ард иргэд болон нийт Монголын иргэдээ короновирусын эсрэг вакцинд хамруулах сурталчилгааг хэвлэл мэдээллийн 10 гаруй сайтаар дамжуулан нийтлүүлж, Зууны мэдээ сонинд удаа дараа удаа бүтэн нүүр захиалж Хэрэглэгчийн байгууллагын ажлын тайлангаа тавьж, Хэрэглэгчийн эрх сониныг улирал тутам гаргаж ажилласан.

Бидний хамтын энэ хүчин чармайлт үйл ажиллагааны үр дүнгээр халдварт цар тахлын хүнд үеийг даван туулсан боловч, түүний хор уршиг, халдварын тархалт үргэлжилсээр байгааг олон нийт ард иргэддээ анхааруулж байна.

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 186 (6918)

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

21 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

10 цаг 31 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

10 цаг 31 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

10 цаг 31 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

10 цаг 31 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

10 цаг 31 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

10 цаг 31 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

10 цаг 31 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 40 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 42 мин