ЦЕГ: "Бэлтэс мөрөн" компани 11.1 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж өгнө

2022-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан Бэлтэс мөрөн компанитай холбоотой мэдээлэл өгөв.

Тэрбээр "Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан Бэлтэс мөрөн компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэйгээр иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт тус аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан.

Шалгалтын явцад цагдаагийн төв газраас ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар Хөвсгөл аймагт ажиллаж, улмаар Бэлтэс мөрөн компанийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох шалгалтыг хийн 2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр тус компанийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий найман хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 13 мянган иргэнээс мөнгө татаж, 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Үүнээс мөнгө өсгөж авсан 1,600 иргэнийг иргэний хариуцагчаар татсан. Бэлтэс мөрөн компанийн захирал болон ажилчдын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан.

Урьдчилсан байдлаар 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс мөнгө өсгөж авсан 1,600 хүнийг эрүүгийн хариуцлагаар татаж мэдүүлэг авахад 11.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар тогтоогдож байна.

Уг хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэх саналтай ажиллаж байна" гэв.

Тус компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ХААН, Төрийн банк, ХХБ зэрэг бүх банкаар дамжуулан иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ. 

Бэлтэс мөрөн компани нь газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Дэлхий дахинд понзын систем гэж нэрлэгддэг буюу нэг хүнээс мөнгө өсгөж аваад буцаан өсгөж өгөх маягаар иргэдийг хуурч мэхэлсэн үйлдлийн аргатай байсныг тэрбээр хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

10 цаг 55 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

10 цаг 55 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

10 цаг 55 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин