Г.Занданшатар: Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд олгоно

2022-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газар 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Ирэх оны төсвийг батлахын өмнө олон хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлэг төсөв батлах асуудалд байр суурт нэгджээ.
Сангийн сайд Б.Жавхлан, Орос Украины мөргөлдөөн, ковид зэрэг гадаад нөхцөл байдал улс орны эдийн засагт шууд, шууд бусаар хүчтэй нөлөөлж, инфляци болон үнийн өсөлт өндөр байгаагаас шалтгаалан ирэх он улс орны эдийн засагт хүндхэн жил болох нь. Тиймээс 2023 онд улс төрийн эр зориг гаргаж, тохиргоо хийж ажиллахаас өөр аргагүй болсон.
2023 онд: 

  • Улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилга барих ажил эхлэхгүй.
  • Төрийн албан хаагчид Улаанбаатараас орон нутагт шилжин ажиллах урсгалыг дэмжинэ.
  • Төрийн захиргааны ажилтны суурь цалинг 20 хувиар нэмж, үр дүнгээр нь 100 хувь хүртэл өсгөх боломжийг нээнэ.

Төрийн албан хаагчид хувийн хэвшлийг дэмжих, зах зээлийг тэлэх чиглэлд төрийн үйлчилгээг явуулбал эдийн засагт үр өгөөжтэй гэж Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчидтай хийх уулзалтын үеэр танилцуулсан.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулж, төсөвт дарамт учруулж байна. Төрөөс халамжаас хөдөлмөрт шилжүүлэх бодлого барина. Тиймээс ирэх онд хүүхдийн мөнгийг хагас бүтэн өнчин хүүхэд гэх мэт зорилтот бүлэгт олгох чиглэл барина.

Амьдралын баталгаажих түвшнээс дээгүүр орлоготой өрхөд хүүхдийн мөнгө шаардлагагүй. Ажил хөдөлмөр эрхлэх боломжтой залуу гэр бүлүүд хүүхдийн мөнгөөр амьдарч болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллана. 

Тиймээс ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох хувилбар яригдаж байна. Зорилтот бүлэгт олговол нийт хүүхдийн 46 хувь нь хүүхдийн мөнгө авна.

Мөн үүн дээр хүнсний талон авдаг өрхийн хүүхдэд мөнгийг үргэлжлүүлэн олгох хувилбаруудыг дэвшүүлэн хэлэлцэж байна гэлээ.

Хүүхдийн 100 мянган төгрөг олгосон сүүлийн гурван жилийн статистикийг харахад 33 хувь нь хүүхдийн мөнгөө шууд хадгаламжинд хийсэн хэмээн 9-р сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр товч мэдээлэл өгсөн юм.

Эх сурвалж:www.polit.mn

зочин
Хүүхдийн мөнгөөр бүү оролдоорой
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

11 цаг 16 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

11 цаг 16 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

11 цаг 16 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин